Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх зөвлөлийн 19 дүгээр хурлыг зохион байгууллаа.
2022/10/18Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх зөвлөлийн ээлжит 19 дүгээр хурлыг зохион байгууллаа. Хурлаар өрхийн эрүүл мэндийн төв-4, сумын эрүүл мэндийн төв-5, хувийн хэвшлийн эмнэлэг-2, сувилал-1 нийт 14 эрүүл мэндийн байгууллага хэлэлцэгдэж 3 жилээр долоо, 2 жилээр дөрөв, 1 жилээр нэг эрүүл мэндийн байгууллага магадлан итгэмжлэгдлээ.
Магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллагууд:
1. Баянзүрх дүүрэг, Миний зөвлөгч өрхийн эрүүл мэндийн төв
2. Баян-өлгий аймаг, Дэлүүн сумын эрүүл мэндийн төв
3. Дархан-уул аймаг, Мэдс-Тоб өрхийн эрүүл мэндийн төв
4. Завхан аймаг, Ургамал сумын эрүүл мэндийн төв
5. Завхан аймаг, Завханмандал сумын эрүүл мэндийн төв
6. Завхан аймаг, Түдэвтэй сумын эрүүл мэндийн төв
7. Завхан аймаг, Сонгино сумын эрүүл мэндийн төв
8. Өмнөговь аймаг, Бүтэнжаргал эмнэлэг
9. Сэлэнгэ аймаг, Эмнэх өрхийн эрүүл мэндийн төв
10. Сэлэнгэ аймаг, Номтхан өрхийн эрүүл мэндийн төв
11. Сэлэнгэ аймаг, Асгатын дов ХХК-ийн эмнэлэг
12. Төв аймаг, Мон аврагас ХХК-ийн Эх булаг сувилал
Дээрх эрүүл мэндийн байгууллагууд Эрүүл мэндийн сайдын 2017 оны “Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх журам батлах тухай” А/503 дугаар тушаалын 4.3-д тусгагдсан Магадлан итгэмжлэлийн дараах үе шатыг хэрэгжүүлэн ажиллана уу.
Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цахим шалгалтыг с… 2023/11/24
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2022/06/06
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29