Хүн амын тоо 2022 он
3,457,548
Халдварт өвчин 2024.02 сар
5,282
Халдварт бус өвчин 2024.02 сар
628,828

АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ЗАХИАЛГААР ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН СУРГАЛТАД ЭЛСЭХИЙГ УРЬЖ БАЙНА

2022/09/28

Үндсэн мэргэшлийн сургалтын 2022-2023 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтад тэнцээгүй эмчийг төрийн зардлаар сурах захиалгаас үлдсэн хяналтын тоонд багтааж, элсэлтийн шалгалт өгсөн чиглэлийн дагуу үндсэн мэргэшлийн сургалтад элсэхийг урьж байна.

Элсэхийг хүсэгчид аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газарт хүсэлт гаргах ба тухайн аймгаас 2022 оны 09 дүгээр сарын 30-ны Баасан гарагт багтаан Эрүүл мэндийн хөгжлийн төвд хяналтын тоонд багтсан нэр дэвшигчийг сургалтад элсүүлэх саналыг ирүүлнэ.

Элсэгчид тавигдах шаардлага:

  • Үндсэн мэргэшлийн сургалтын 2022-2023 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтад 60 буюу түүнээс дээш оноо авсан байх,
  • Үндсэн мэргэшлийн сургалтыг төгссөний дараа тухайн аймагт 5-аас доошгүй жил ажиллах,
  • Элсэлтийн шалгалт өгсөн мэргэшлийн чиглэлийн дагуу байх,
  • Тухайн хяналтын тоонд харгалзах аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын захиалгад орох,
  • Элсэж орсны дараа гэрээний зүйл заалтыг шинэчлэх

Хүлээх хариуцлага:

  • Гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд суралцсан хугацааны сургалтын тэтгэлэг, цалинг буцаан төлөх
  • Эзэмшсэн мэргэжлийн чиглэлээр цаашид ажиллах боломжгүй болох эрх зүйн үр дагавартай.