Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

“ЕРӨНХИЙ МЭРГЭШИЛ СУДЛАЛ” ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН ЧИГЛЭЛД ЭЛСЭХ ЭЛСЭГЧИЙГ УРЬЖ БАЙНА

2022/09/27

Үндсэн мэргэшлийн сургалтын 2022-2023 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтад 60 буюу түүнээс дээш оноо авсан боловч тухайн мэргэшлийн чиглэлд элсэж чадаагүй хүний их эмчийг “Ерөнхий мэргэшил судлал” үндсэн мэргэшлийн сургалтад элсэхийг урьж байна. Элсэгчийн хүсэлтийг 2022 оны 09 дүгээр сарын 28-ны Лхагва гарагийн 17.30 минут хүртэл Эрүүл мэндийн хөгжлийн төвд бичгээр хүлээн авах болно. Хоцорсон хүсэлтийг хүлээн авахгүй болохыг анхаарна уу.

Суралцах мэргэшил:    Ерөнхий мэргэшил судлал

Суралцах хугацаа:              1 жил

Зардлын хэлбэр:                Хувь

Сургалтын агуулга:            Эх барих эмэгтэйчүүд судлал

Хүүхэд судлал

Дотрын анагаах судлал

Яаралтай тусламж судлал              

Сургалт эрхлэх  байгууллага:                         

                                               Улсын гуравдугаар төв эмнэлэг

                                                АШУҮИС-ийн Монгол Япон эмнэлэг

                                                Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв

                                                Орхон аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төв

                                                Дорнод аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төв

                                               Өвөрхангай аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төв

                                                 Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төв

                                               Ховд аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төв

Өргөдөлд дараах мэдээллийг тусгана уу. Үүнд

  • Эцэг/ эхийн нэр, өөрийн нэр
  • Регистрийн дугаар
  • Үндсэн мэргэшлийн сургалтын элсэлтийн шалгалтад орсон мэргэшлийн чиглэл, авсан оноо
  • Ерөнхий мэргэшил судлалын чиглэлээр суралцахыг хүссэн тухай
  • Аль сургалт эрхлэх байгууллагад хамрагдах тухай
  • Гэрийн хаяг
  • Хүсэлт гаргасан он, сар, өдөр
  • Утасны дугаар
  • Гарын үсэг

ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ