Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН СУРГАЛТЫН 2022-2023 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ХУВААРЬ

2022/09/22

Таны анхааралд:

Үндсэн мэргэшлийн сургалтын элсэлтийн шалгалт 2022 оны 09 сарын 24-25 ны өдрүүдэд ШУТИС-ийн төв номын сангийн 3 болон 5 давхарт доорх хуваарийн дагуу болно.

1. Шалгалт эхлэхээс 60 минутын өмнө ирсэн байна. Хоцорсон тохиолдолд шалгалтад оруулах боломжгүй /09 сарын 25 ны өдөр автомашингүй өдөр байгаа тул хоцрохгүй ирээрэй.

2. Иргэний үнэмлэх /эх хувь/, диплом /эх хувь/, шалгалтын төлбөрийн баримтыг авч ирж бүртгүүлээрэй.

3. Зөвхөн таблет ашиглан шалгалт өгөх тул танхимд орохын өмнө дэвтэр, гар утас, зөөврийн компьютер зэрэг эд зүйлсийг цүнхэндээ хийж үлдээгээрэй.

4.Шалгалтын байранд байршуулсан дуугүй хөтөчийн дагуу шалгалт өгөх хуваарьт танхимд очно.

5.Комиссын гишүүдийн санамсаргүй сонголтоор хуваарилсан ширээнд сууж, шалгалтын зааврыг анхааралтай сонсож, өөрийгөө бэлдээрэй. 

6.Шалгалтыг 100 сорилоор авах ба 1 сорилд 1 минут ноогдох тул цагаа зөв төлөвлөж, шалгалтаа амжилттай өгөөрэй. 

7. Шалгалтыг хугацаанаас нь өмнө дууссан тохиолдолд шалгалтын комиссын гишүүнд мэдэгдэж, бусдын анхаарлыг таталгүй танхимаас гарч болно.

8.Давхар бүртгэлтэй эмч нар зөвхөн 1 шалгалтад нэвтрэх боломжтой тул сонголтоо зөв хийнэ үү.

2022 оны 09 сарын 24-ний өдөр 
Мэргэшлийн чиглэл Танхим Цаг
Эхлэх  Дуусах
1 Дотрын анагаах судлал   А 8:00 9:40
2 Дотрын анагаах судлал   Б 8:00 9:40
3 Хүүхэд судлал Б 8:00 9:40
4 Арьс судлал А 10:40 12:20
5 Эмнэл зүйн эмгэг судлал А 10:40 12:20
6 Мэдээгүйжүүлэг судлал Б 10:40 12:20
7 Мэс засал судлал Б 10:40 12:20
8 Сэтгэц судлал Б 10:40 12:20
9 Мэдрэл судлал А 13:20 15:00
10 Эх барих эмэгтэйчүүд судлал А 13:20 15:00
11 Хавдар судлал Б 13:20 15:00
12 Чих, хамар, хоолой судлал Б 13:20 15:00
13 Эрчимт эмчилгээ судлал Б 13:20 15:00
14 Сэргээн засал судлал Б 13:20 15:00
15 Нүд судлал Б 13:20 15:00
16 Гэмтэл согог засал судлал Б 13:20 15:00
17 Дүрс оношлогоо судлал А 16:00 17:40
18 Дүрс оношлогоо судлал Б 16:00 17:40





2022 оны 09 сарын 25-ний өдөр 
Мэргэшлийн чиглэл Танхим Цаг
Эхлэх  Дуусах
1 Хүүхдийн нүүр ам судлал А 10:40 12:20
2 Нүүр амны мэс засал судлал А 10:40 12:20
3 Нүүр амны согог засал судлал А 10:40 12:20
4 Зүү эмчилгээ судлал А 10:40 12:20
5 Нүүр амны гажиг засал засал Б 10:40 12:20
6 Монголын уламжлалт анагаах ухаан судлал Б 10:40 12:20
7 Шүдний тулгуур эдийн эмчилгээ судлал Б 10:40 12:20
8 Өрхийн анагаах ухаан судлал Б 10:40 12:20
9 Анатомын эмгэг судлал Б 10:40 12:20
10 Ерөнхий мэргэшил судлал Б 10:40 12:20
11 Сүрьеэ судлал Б 10:40 12:20
12 Халдварт өвчин судлал Б 10:40 12:20
13 Зоонозын өвчин судлал Б 10:40 12:20
14 Яаралтай тусламж судлал Б 10:40 12:20