ЭМНЭЛ ЗҮЙН СУРГАГЧ БАГШИЙН 40 ДЭХ УДААГИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2022/09/19Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс Японы Жайка олон улсын хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэгтэйгээр 2016 оноос “Эмнэл зүйн сургагч багш” бэлтгэх сургалтыг зохион байгуулж, нийт 1193 эмч, сувилагчийг сургагч багшаар бэлтгээд байгаа билээ.
Ээлжит сургалтыг 09 сарын 14-16-ны өдрүүдэд зохион байгуулж ерөнхий мэргэшил судлалын сургалт удирдах бүсийн оношилгоо эмчилгээний төв, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч нар болон эмнэлгийн тусламжийн чанар, аюулгүй байдлын менежер бэлтгэх сургалт удирдах төв эмнэлгийн эмч нар хамрагдлаа.
Үүнд Багануур, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг, Ховд, Өмнөговь аймаг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг болон төрөлжсөн мэргэжлийн төв эмнэлгийн төлөөлөл 23 эмч оролцлоо.
Сургалтыг үндэсний чиглүүлэгч багш нар удирдан Япон улсад зохион байгуулдаг агуулгын хүрээнд зохион байгуулж, “Эмнэлгийн тусламжийн чанар, аюулгүй байдал” төрөлжсөн мэргэшлийн сургалт удирдах “Эмнэл зүйн сургагч багш” нарыг бэлтгэлээ.




Шалгалтын сорилд хариулах заавар
Цахим сургалтад бүртгүүлэх
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ… 2021/09/07
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- ИХ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ 2020-2021 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН… 2020/08/27
- Шалгалтын нэгдсэн дүн 2019/10/10