МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ЗӨВЛӨЛИЙН 18 ДАХЬ УДААГИЙН ХУРАЛ БОЛЛОО
2022/09/12Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх зөвлөлийн ээлжит 18 дугаар хурал хуралдлаа. Уг хурлаар нийт 15 /ӨЭМТ-6, СЭМТ5, ХХЭМБ-2, Сувилал-2/ эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлийн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Магадлан итгэмжлэлийг 4 жилээр нэг ЭМБ, 3 жилээр долоо ЭМБ, 2 жилээр зургаан эрүүл мэндийн байгууллагад магадлан итгэмжлэл олгосон байна.
Магадлан итгэмжлэгдсэн доорх байгууллагууд ЭМС-ын 2017 оны “Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх журам батлах тухай” А/503 тоот тушаалын 4.3-д тусгагдсан Магадлан итгэмжлэлийн дараах үе шатыг хангаж ажиллана уу.
Магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллагууд.
1. Сүхбаатар дүүрэг, Энхийн санаа өрхийн эрүүл мэндийн төв |
2. Дундговь аймаг, Өлзийт мандал өрхийн эрүүл мэндийн төв |
3. Дундговь аймаг, Адаацаг сумын эрүүл мэндийн төв |
4. Дундговь аймаг, Баянжаргалан сумын эрүүл мэндийн төв |
5. Өмнөговь аймаг, Өнө-орших өрхийн эрүүл мэндийн төв |
6. Өмнөговь аймаг, Шимбилэг өрхийн эрүүл мэндийн төв |
7. Өмнөговь аймаг, Хүрмэн сумын эрүүл мэндийн төв |
8. Өмнөговь аймаг, Хатан заяат говь ХХК-ийн эмнэлэг |
9. Өвөрхангай аймаг, Хайрхандулаан сумын эрүүл мэндийн төв |
10. Сүхбаатар аймаг, Энхлэн-Ачтан өрхийн эрүүл мэндийн төв |
11. Сүхбаатар аймаг, Энэрэлт-Ачтан өрхийн эрүүл мэндийн төв |
12. Сүхбаатар аймаг, Наран сумын эрүүл мэндийн төв |
13. Сүхбаатар аймаг, Мижарис эмнэлэг |
14. Хөвсгөл аймаг, Галт халуун рашаан ХХК-ийн сувилал |
Шалгалтын сорилд хариулах заавар
Цахим сургалтад бүртгүүлэх
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ… 2021/09/07
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- ИХ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ 2020-2021 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН… 2020/08/27
- Шалгалтын нэгдсэн дүн 2019/10/10