ЭМНЭЛ ЗҮЙН СУРГАГЧ БАГШИЙН 39 ДЭХ УДААГИЙН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2022/09/06Энэ жил төгсөлтийн дараах үндсэн мэргэшлийн “Ерөнхий мэргэшил судлал” сургалтыг бүсийн оношилгоо эмчилгээний төвүүдэд төдийгүй аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт явуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлж байгаа билээ.
Уг үйл ажиллагааны хүрээнд “Эмнэл зүйн сургагч багш” бэлтгэх 39 дэх удаагийн сургалтыг 9 дүгээр сарын 01-03 ны өдрүүдэд зохион байгуулж, Өвөрхангай, Өмнөговь, Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Архангай аймаг, Баянгол, Баянзүрх, Налайх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг, Цэргийн төв эмнэлгийн нийт 24 эмч хамрагдлаа.
Сургалтыг үндэсний чиглүүлэгч багш нар удирдан Япон улсад зохион байгуулдаг агуулгын хүрээнд явуулж, резидентийн сургалтыг аймаг, дүүрэгт удирдах “Эмнэл зүйн сургагч багш” нарыг бэлтгэлээ.
Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс “Эмнэл зүйн сургагч багш” бэлтгэх сургалтыг Японы Жайка олон улсын хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэгтэйгээр 2016 оноос эхлэн зохион байгуулж байгаа бөгөөд энэ хүрээнд сургалт эрхлэх зөвшөөрөл бүхий 72 эрүүл мэндийн байгууллагын нийт 1169 эмч, сувилагчийг сургагч багшаар, 123 эмч, сувилагчийг чиглүүлэгч багшаар бэлтгээд байна.

Шалгалтын сорилд хариулах заавар
Цахим сургалтад бүртгүүлэх
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ… 2021/09/07
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- ИХ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ 2020-2021 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН… 2020/08/27
- Шалгалтын нэгдсэн дүн 2019/10/10