Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

“ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДАЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022/07/22

 “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах жил”-ийн хүрээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг бүх эрүүл мэндийн байгууллагын чанарын удирдлагын багийг чадавхжуулах зорилгоор орон нутагт зохион байгуулж буй  чанарын удирдлагын бодлого, тогтолцоо, тусламж, үйлчилгээний болон үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, эрсдэл, тохиолдлын бүртгэл, хариу арга хэмжээ, халдварын сэргийлэлтийн талаарх сургалт Баянхонгор аймагт болж байна.

Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Баянхонгор аймгийн эрүүл мэндийн газар болон аймгийн Нэгдсэн эмнэлэгтэй хамтарсан тус сургалтад аймгийн Нэгдсэн эмнэлэг, сумын эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын 60 гаруй эмнэлгийн удирдлага, чанарын албаны мэргэжилтнүүд оролцож байна.

Мөн энэ үеэр аймгийн нэгдсэн эмнэлэгт ЭМС-н А/136 тушаалын хэрэгжилтийн талаар Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргын баталсан А/77 шалгуур үзүүлэлтийн дагуу эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, чанар аюулгүй байдал, сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал, халдварын сэргийлэлт хяналтын үйл ажиллагааны чиглэлээр зөвлөн туслах хяналт үнэлгээг хийлээ.

Хамтран ажилласан Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн удирдлага, хамт олонд ажлын амжилт хүсье.