Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД

2022/07/20

Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага нь Эрүүл мэндийн сайдын “Эрүүл мэндийн салбарын статистик мэдээ, мэдээллийн журам, бүртгэлийн маягтыг шинэчлэн батлах тухай” 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/611 дугаар тушаал, Үндэсний статистикийн хорооны даргын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/156 дугаар тушаалаар батлагдсан А-ЭМТ-6 маягтаар улирлын мэдээ, Үндэсний статистикийн хорооны даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1/161 тоот тушаалаар баталсан Аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааны хураангуй мэдээний маягт- (ААНБ-2)-аар жилийн эцсийн мэдээг ирүүлэх ёстой.

    Эрүүл мэндийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 30ны өдрийн А/611 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтын 2.5-д заасны дагуу улирлын мэдээг улирал дуусаад дараа сарын 15-ны дотор, жилийн эцсийн тайланг дараа жилийн 03 сарын 01-ны өдрийн дотор гаргаж ирүүлэхээр заасан байдаг.

        Үндэсний статистикийн хороо Эрүүл мэндийн байгууллагын улирал, жилийн эцсийн орлого, зарлагын мэдээг эрүүл мэндийн салбарын нэмэгдэл өртгийн тооцоо, цаашлаад дотоодын нийт бүтээгдэхүүнийг тооцоход харин Эрүүл мэндийн хөгжлийн төв нь “Эрүүл мэндийн үндэсний тооцоо”-г тооцоолоход ашигладаг. Мөн Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, бодлогыг хэрэгжүүлэх, Тусгай зөвшөөрлийн эрэлт, хэрэгцээг тодорхойлох, ачаалал, хүчин чадлыг судлах, хувийн хэвшилтэй холбоотой бодлого, шийдвэр гаргахад чухал мэдээлэл болдог.

            Гэвч эрүүл мэндийн хувийн хэвшлийн байгууллагын улирлын мэдээний хамралт, мэдээллийн чанар хангалтгүй буюу тухайлбал 2021 оны байдлаар тус мэдээний хамралт 26.4 хувьтай байсан нь эрүүл мэндийн салбарын нэмэгдэл өртгийг тооцоолох боломжгүй болгож байна.

            Иймд хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд Монгол улсын Статистикийн тухай хуулийн 3-р бүлгийн 9.6, Эрүүл мэндийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 30ны өдрийн А/611 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтын 2.4-т заасны дагуу жилийн эцсийн мэдээний програм (ААНБ-2)-аа http://hdc.gov.mn/post/353/ цахим хаягаар орж татан авч, мэдээгээ цаг тухайд нь ирүүлнэ үү.

            Улирлын тайлан мэдээ хүлээн авах Medee.1212.mn  /ЭМТ-6/ програм, жилийн эцсийн мэдээний програм болох ААНБ-2-д нэврэх нэр, нууц үгээ мартсан, шинээр авах байгууллагууд ЭМХТ-ийн 7012-8807 утсаар холбогдон мэдээлэл авна уу.

            Энэхүү шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Албан шаардлага хүргүүлэх,  Эрүүл мэндийн тухай МУ-ын хууль, 20 дугаар зүйл, Эрүүл мэндийн байгууллагын эрх, үүрэгт: 20.2.1.эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, мэргэжлийн дээд шатны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагын шийдвэр, улсын байцаагчийн шаардлагыг биелүүлэх; 20.2.6.үйл ажиллагааныхаа тайлан, мэдээг хугацаанд нь гаргаж өгөх, бусад байгууллага, иргэнийг эрүүл мэндийн асуудлаар өөрийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллээр хангах; Эрүүл мэндийн тухай хуулийн 46 дугаар зүйлд зааснаар “Зөрчлийн тухай хууль”-ийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг бусдад уриалсан, хууль ёсны дагуу шаардсан холбогдох мэдээ, мэдээллийг цаг хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл санаатайгаар худал мэдээлэл өгсөн, эсхүл төөрөгдүүлсэн, үйл ажиллагаанд нь саад учруулсан, эсхүл хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдсон бол хувь хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу шийтгэл оногдуулахыг мэдэгдье.