Хүн амын тоо 2022 он
3,457,548
Халдварт өвчин 2024.02 сар
5,282
Халдварт бус өвчин 2024.02 сар
628,828

Сэлэнгэ аймагт ажиллаж байна

2022/06/30

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн албадын дарга нар, мэргэжилтнүүд эрүүл мэндийн салбарын цахим шилжилт, төвөөс үзүүлдэг бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах, эрүүл мэндийн ажилтнуудыг чадавхжуулах, арга
зүйгээр ханган,  дэмжлэг үзүүлэх зорилгоор хөдөө орон нутагт ажиллаж байгаа бөгөөд энэ удаад Сэлэнгэ аймагт нэг баг ажиллаж мэдээлэл хүргэх, сургалт зохин байгуулах,  зөвлөн туслах арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна.

Энэ хүрээнд танхим, цахим хосолсон сургалт зохион байгуулж, сумдын эрүүл мэндийн төвөөс 55 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд цахимаар, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд танхимаар оролцож байна.