БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
2022/06/29Эрүүл мэндийн салбарын цахим шилжилт, төвөөс үзүүлдэг бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах, эрүүл мэндийн ажилтнуудыг чадавхжуулах, арга зүйгээр ханган, дэмжлэг үзүүлэх зорилгоор ЗСУА-ны дарга Л.Оюунчимэг, ЭММА-ны дарга Б.Доржмягмар, МИА-ны дарга М.Одгэрэл нар Баян-Өлгий аймагт ажиллаа.
Энэ хүрээнд аймгийн Эрүүл мэндийн газрын дарга, удирдлага, мэргэжилтнүүдтэй уулзаж, үйл ажиллагаатай танилцаж, аймгийн статистик мэдээллийн мэргэжилтэн, эмч ажилтнуудыг мэргэжил арга зүйгээр ханган бүлгийн уулзалтыг хийлээ.
Түүнчлэн аймгийн Нэгдсэн эмнэлэг, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад хүний нөөцийн бүртгэл мэдээллийн нэгдсэн сан, тасралтгүй сургалтын цахим платформ, эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлийн өнөөгийн байдал, програм хангамж, анхаарах асуудал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эрсдэл, чанар, аюулгүй байдлын талаар мэдээлэл өгч, санал солилцон, нэгдсэн уулзалтыг зохион байгуулсан.





Шалгалтын сорилд хариулах заавар
Цахим сургалтад бүртгүүлэх
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ… 2021/09/07
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- ИХ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ 2020-2021 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН… 2020/08/27
- Шалгалтын нэгдсэн дүн 2019/10/10