Хүн амын тоо 2022 он
3,457,548
Халдварт өвчин 2024.02 сар
5,282
Халдварт бус өвчин 2024.02 сар
628,828

ХЭРЭГЦЭЭТ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

2022/06/23

Эрүүл мэндийн хөгжлийн төв өнгөрсөн жил ДЭМБ, Европын холбооны санхүүжилтээр хэрэгжсэн “Коронавируст халдвар Ковид19 цар тахлын эсрэг Монгол улсын хариу арга хэмжээ” төслийн хүрээнд “Багц цагийн цахим сургалтын платформ” болон “Тохиолдол бүртгэлийн нэгдсэн систем” програм хангамжуудийг хөгжүүлсэн билээ.

Багц цагийн цахим сургалтын платформд “Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв”-ийн болон аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч мэргэжилтнүүдэд зориулсан эрүүл мэндийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээний багцын 5 модуль бүхий 13 багц хичээлийг байршуулаад байна. Уг платформыг ашигласнаар ажлын байран дээрээ эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд тасралтгүй суралцах, хөгжих, өөрт хэрэгцээтэй эмнэлзүйн орчин үеийн мэдлэг мэдээллийг авах боломж бүрдсэн юм.

Түүнчлэн  эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээнд гарч буй тохиолдол, эрсдэлийг цахим хэлбэрээр бүртгэснээр нэгдсэн мэдээний сантай болох, хариу арга хэмжээг түргэн шуурхай авч буйд хяналт тавих, шийдвэр гаргагчдыг нотолгоот мэдээллээр хангах, харилцан суралцаж, мэдээллээр хангах  Тохиолдол бүртгэлийн нэгдсэн системийг хөгжүүлж салбарт нэвтрүүлэхэд бэлэн болоод байна.

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас эдгээр програм хангамжуудын бэлэн байдлыг хангах, цаашид тогтвортой ашиглахад шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслийг өнөөдөр шийдвэрлэн, хүлээлгэж өглөө.

Бидний хамтран хэрэгжүүлсэн дээрх төсөл нь эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг цахимаар тасралтгүй суралцах, тохиолдол бүртгэлээ нэгдсэн байдлаар мэдээлэх, суралцах, шуурхай арга хэмжээ авах боломжийг бүрдүүлж, салбарын хөгжилд хувь нэмрээ оруулж байгаад бид баяртай байна.

ДЭМБ-ын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордицо болон тэдний  хамт олонд талархал илэрхийлж ажлын амжилт хүсье.