ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛАХ ДЭД АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА
2022/05/12Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/774 тушаалаар батлагдсан төгсөлтийн дараах сургалтын нэгдсэн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийн Анагаах ухаан судлалын 24 мэргэшлийн чиглэлээр резидентийн сургалтын хөтөлбөр боловсруулах дэд ажлын хэсгийн ахлагч нарын хамтарсан уулзалт 2022 оны 5 дугаар сарын 10, 11-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Уулзалтад Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Сургалт эрхлэх байгууллагын төлөөлөл оролцож, резидентийн сургалтын хөтөлбөр боловсруулах ажлын явцтай танилцаж, санал солилцов. Төгсөлтийн дараах сургалтын хугацаа, хөтөлбөрийн агуулгыг чиглэл тус бүрийн Мэргэжлийн салбар зөвлөл, Мэргэжлийн нийгэмлэг холбоодын ээлжит хурлаар хэлэлцүүлж, эргэн танилцуулахаар тохиролцов.
Шалгалтын сорилд хариулах заавар
Цахим сургалтад бүртгүүлэх
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ… 2021/09/07
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- ИХ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ 2020-2021 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН… 2020/08/27
- Шалгалтын нэгдсэн дүн 2019/10/10