Хүн амын тоо 2021 он
3,409,939
Халдварт өвчин 4 сар
245,074
Халдварт бус өвчин 4 сар
1,005,357

ЗОЧИН ПРОФЕССОРЫН ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022/05/10

Эрүүл мэндийн хөгжлийн төв 2021 оноос Бүгд Найрамдах Солонгос Улсаас профессор урин, “Зочин профессорын хөтөлбөр” хэрэгжүүлж байгаа билээ. Тус хөтөлбөрийн хүрээнд 3 дахь удаагаа зочин профессорын баг хүрэлцэн ирж ажиллаж байгаа бөгөөд төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, анхан шатны эрүүл мэндийн байгууллагад ажлын байрны сургалт хийж байна.

Зочин профессор Юү Бён Вүг “Бүгд Найрамдах Солонгос Улсын анхан шатны эрүүл мэндийн байгууллагын тогтолцоо, тусламж үйлчилгээ”, “Анхан шатны эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, хамтын ажиллагаа”, “Чихрийн шижин өвчний хяналт”, “Артерийн даралт ихсэх өвчний хяналт”, “Коронавируст халдварын дараах үеийн менежмент” сэдвүүдээр лекц уншлаа.

2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр аймаг, сум, тосгоны эрүүл мэндийн байгууллагаас 105 хүн цахимаар хамрагдсан бол өнөөдрийн сургалтад нийслэлийн өрх, тосгоны эрүүл мэндийн төвийн дарга, дүүргийн эрүүл мэндийн төвийн Нийгмийн эрүүл мэндийн орлогч дарга, өрхийн эмнэлгийн менежерүүд нийт 90 хүнд танхимын сургалт зохион байгуулж байна.

Сургалтыг нээлтэд Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Хүний нөөцийн хөгжлийн албаны дарга Б.Батцоож, мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Ж.Отгонболд нар оролцлоо.