Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.05 сар
16,928
Халдварт бус өвчин 2024.05 сар
1,635,235

2022 ОНЫ МЭРГЭШЛИЙН ЗЭРГИЙН ШАЛГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА

2022/05/09

2022 оны мэргэшлийн зэргийн шалгалт батлагдсан төлөвлөгөөний дагуу 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 05 дугаар сарын 20-ны хооронд амжилттай зохион байгуулагдаж байна. Нийт шалгалт зохион байгуулах эрх бүхийн 29 мэргэжлийн нийгэмлэг, холбоо, салбар зөвлөлөөс 46 чиглэлээр 1597 зэрэг горилогч мэргэшлийн зэргийн шалгалтад хамрагдаж байна.

Жич: Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөлийн 2022 оны 04 сарын 07-ны өдрийн тогтоолоор “Эрүүл мэндийн удирдлага, зохион байгуулалт” чиглэлээр мэргэшлийн зэрэг олгохоор шийдвэрлэсэн. Иймд тус чиглэлээр 2022 оны мэргэшлийн зэргийн зэргийн шалгалт нэмэлтээр зохион байгуулах гэж байгаа тул дараах холбоосоор дэлгэрэнгүй мэдээллийг авна уу. / http://hdc.gov.mn/post/617//

Мэргэшлийн зэргийн шалгалтыг Эрүүл мэндийн сайдын 2019 оны “Мэргэшлийн зэрэг олгох, нөхөн олгох, хүчингүй болгох” А/513 дугаар тушаалаар батлагдсан журмын дагуу жилд 1 удаа зохион байгуулдаг. Мэргэшлийн зэрэг олгох үйл ажиллагаа нь  эмнэлгийн мэргэжилтний мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, ур чадварын хөгжлийг тодорхойлох, үнэлэх, дэмжин урамшуулахад чиглэгддэг.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
1800-0119
Шалгалтын сорилд хариулах заавар
Цахим сургалтад бүртгүүлэх
Бүртгүүлэх заавар