Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

Эрт илрүүлгийн чиглэлээр сургалт зохион байгууллаа

2022/05/09

   Монгол Улсын Ерөнхий сайдын 2022 оны 22 дугаар захирамжийн дагуу хүн амыг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах үйл ажиллагааг  5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн орон даяар зохион байгуулж эхлээд байна.

Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/139, А/163 дугаар тушаалын дагуу эрт илрүүлэг зохион байгуулах эмч, эмнэлгийн мэргэжилтэн, нийгмийн эрүүл мэндийн ажилтныг сургаж, чадавхжуулах сургалтыг  04 дүгээр сарын 04-нөөс 30-ны өдрүүдэд дор дурдсан 10 чиглэлийн хүрээнд цахим болон дадлага хэлбэрээр зохион байгуулсан. Тус сургалтад аймаг, нийслэлийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо эмчилгээний төв, дүүргийн эрүүл мэндийн төв, анхан шатны эрүүл мэндийн байгууллага болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгуулагын нийт 7945 эмнэлгийн мэргэжилтэн хамрагдсан байна.

Зохион байгуулсан сургалтын чиглэл:

  • - Хөх, бамбайн ЭХО
  • - Хэвлийн ЭХО, цээжний рентген зураг унших аргачлал
  • - Дурангийн оношилгоо, эрт илрүүлэг
  • - Халдварт өвчний эрт илрүүлэг
  • - БЗДХ-ын оношилгоо, эрт илрүүлэг
  • - Халдварт бус өвчний эрт илрүүлэг
  • - Насанд хүрэгсдийн эрсдлийн үнэлгээ, бие бялдрын бүрдмэл үзлэг хийх
  • - Хавдрын эрт илрүүлэг
  • - Хүүхдийн өвчний эрт илрүүлэг
  • - Сэтгэцийн эмгэгийн эрт илрүүлэг

Аймаг, нийслэлийн хэт авиа оношилгоо болон дурангийн эмч, сувилагч нарыг дадлагажуулах, чиглүүлэх сургалтыг УНТЭ-ийн Эрүүл мэндийг дэмжих төв, Интермед, Монгол Япон Эмнэлэг, Сонгдо болон Орхон аймгийн Медипас эмнэлэг дээр 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 04 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд зохион байгуулсан байна

Эрт илрүүлгийн чиглэлээр зохион байгуулсан бүх цахим сургалтыг 57 видео хичээл болгон Эрүүл мэндийн хөгжлийн төвийн цахим хуудсанд “Эрт илрүүлэг 2022” цэс нээж байршуулсан.

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн цахим хуудас (hdc.gov.mn/post/614/) – эрт  илрүүлэг 2022