Хүн амын тоо 2022 он
3,457,548
Халдварт өвчин 2024.02 сар
5,282
Халдварт бус өвчин 2024.02 сар
628,828

Багц цагийн цахим интерактив сургалтын платформын нээлт боллоо

2022/04/29

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс өнөөдөр Европын холбоо, ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй “Ковид-19 цар тахлын эсрэг Монгол Улсын хариу арга хэмжээ” (MCCR) төслийн хүрээнд хөгжүүлсэн Эрүүл мэндийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээ сэдэвт цахим интерактив сургалтын платформын нээлтийг хийж, сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгууллаа.

Уг цахим платформ нь a) Жирэмсний хяналт, бага насны хүүхэд, ахмад настны тусламж үйлчилгээ, б) Халдварт өвчний сэргийлэлт, хяналт, в) Халдварт бус өвчний сэргийлэлт, хяналт, г) Насанд хүрэгчдийн амилуулалх тусламж, үйлчилгээ  д) Тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал, халдварын сэргийлэлт, хяналт гэсэн 5 модулийг багтаасан бөгөөд эдгээрийг ЭМЯ, Эрүүл Мэндийн Хөгжлийн Төв, АШУҮИС, мэргэжлийн нийгэмлэгүүд зэрэг олон байгууллагын оролцоотойгоор боловсруулсан юм.

Цахим интерактив сургалтын платформ нь эрүүл мэндийн бүх шатны, ялангуяа өрх, сумын эрүүл мэндийн төвд ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтэн төгсөлтийн дараах богино хугацааны багц цагийн сургалтад зайнаас бие дааж хамрагдах боломж нөхцлийг олгож байгаа юм.

Нээлтийн арга хэмжээнд ЭМЯ-ны Төрийн Нарийн Бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, ДЭМБ-ын Монгол улс дах Суурин төлөөлөгч Сергей Диордица, ЭМХТ-ийн Захиргаа, санхүү, удирдлагын албаны дарга Л.Оюунчимэг болон бусад албаны хүмүүс, 21 аймаг, Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнүүд оролцлоо.