Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

“УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛЭГ ҮЗЛЭГ, ШИНЖИЛГЭЭ ОНОШИЛГОО”-НД ОРОЛЦОХ ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЭЭЛЖИТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022/04/25

Тус төвөөс “ЭРҮҮЛ МЭНД ҮНДЭСНИЙ БАЯЛАГ” уриан дор “Хүн амын нас, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээ, оношилгоог зохион байгуулах” үйл ажиллагааны хүрээнд  аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын 616 эмч, эмнэлгийн мэргэжилтэнд 04 дүгээр сарын 24-ний өдөр “Хүүхдийн өвчний эрт илрүүлэг” цахим сургалтыг зохион байгууллаа.

Сургалтыг АУ-ны доктор, дэд профессор, зөвлөх зэргийн эмч Б.Баясгалантай, ЭХЭМҮТ-ийн дэд захирал, АУ-ны доктор, клиникийн профессор Т.Болормаа, ЭХЭМҮТ-ийн Нүдний мэс заслын тасгийн эрхлэгч АУ-ны доктор, зөвлөх зэргийн эмч Ч.Цэнгэлмаа, АШУҮИС-ын Нүүр Амны Сургуулийн “Хүүхдийн нүүр ам судлал, урьдчилан сэргийлэх тэнхим”-ийн эрхлэгч Ж.Дэлгэрцэцэг нар “Хүүхдийн өвчний эрт илрүүлэг”, “Хүүхдийн сэтгэц, хөгжлийн бэрхшээлийн эрт илрүүлэг, үнэлгээ хийх”, “Хүүхдийн хараа шалгах аргууд”, “Хүүхдийн амны хөндийн үзлэг” сэдвийн хүрээнд  удирдан явууллаа.

Тус сургалтад 3 аймгийн 60 сумын эрүүл мэндийн төвийн 81, 9 дүүргийн 134 өрх, тосгоны эрүүл мэндийн төвийн 511 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдлаа.

 “Хүүхдийн өвчний эрт илрүүлэг” цахим сургалтыг 04 сарын 23, 24-ний өдөр аймаг, нийслэлийн нийт 543 анхан шатны эрүүл мэндийн байгууллагад давтан зохион байгуулахад 1366 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдсан байна.