Хүн амын тоо 2022 он
3,457,548
Халдварт өвчин 2024.02 сар
5,282
Халдварт бус өвчин 2024.02 сар
628,828

БНСУ-ЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГ МАНАЙ УЛСАД АЖИЛЛАЖ БАЙНА

2022/04/20

Тус төвийн урилгаар БНСУ-ын Сунчунхьяан эмнэлгийн профессор Ким Сан Хён, профессор Бён Хён Квон нар Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд 2022 оны 04 дүгээр сарын 18-аас 20-ны өдрүүдэд ажлын байрны сургалт зохион байгуулж, хамтарсан мэс заслыг хийв.

Профессор Бён Хён Квон нь төвөнх, хөвч, дуу авианы эмгэг, толгой хүзүүний мэс заслаар мэргэшсэн ба УНТЭ-ийн Чих, хамар, хоолой судлал, мэс залын тасгийн эмч нартай хамтран “Бамбай булчирхайн мэс засал, шүлсний булчирхайн мэс засал”-ыг хийсэн.

Профессор Ким Сан Хён нь хэт таргалалтын мэс засал, робот мэс заслаар мэргэшсэн ба Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүдэд “Хэвлийн гэмтлийн үеийн дурангийн мэс заслын менежмент”, “Гялтангийн арын зайг дурандах нь” сэдвээр лекц уншлаа.

Мөн профессор Жан Вон Хо УГТЭ-т “Зүрх шилжүүлэн суулгах, уушгины өвчин эмгэгийн цээжний хөндийн дурангийн мэс засал”, “Зүрхний үйл ажиллагааг хиймлээр дэмжих эмчилгээ”-ний талаарх сургалт, зочин профессор Жан А Рам ХСҮТ-д “Уушгины хавдрын нотолгоонд суурилсан туяа эмчилгээ, уушгины хавдрын 3 хэмжээст конформал туяа эмчилгээ” сэдвүүдээр 04 дүгээр сарын 20-оос 22-ны өдрүүдэд сургалт орохоор төлөвлөж байна.