Аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэг, БОЭТ-д Тархины үхэл тодорхойлох баг байгуулах сургалт боллоо
2022/04/13Дэлхий дахинд эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал эрчимтэй хөгжиж буй энэ үед Монгол улсад эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг нутагшуулах, Улсын Нэг, Хоёр, Гуравдугаар төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Өвөрхангай, Дархан-Уул аймгуудад тархины үхэл тодорхойлох багуудыг байгуулж 2021 онд 7 донороос эс, эд, эрхтэн авах мэс заслыг зохион байгуулан 49 хүнд эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийж амьдрал бэлэглэжээ.
Цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр Бүсийн оношилгоо, эмчилгээний төв болон дүүргийн эмнэлгүүдэд Тархины үхэл тодорхойлох багуудыг байгуулах зайлшгүй хэрэгцээ, шаардлага байгаа тул ЭМС-ын 2019 оны ‘’Журам батлах тухай‘’ А/164 дүгээр тушаал танилцуулах цахим сургалтыг зохион байгууллаа.
Тус сургалтад аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг болон БОЭТ-үүдээс оролцлоо.
Тус төвийн Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба 2018 онд байгуулагдаж Донорын тухай хууль болон холбогдох журам, тушаалын хэрэгжилтийг ханган, улсын хэмжээнд Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохион байгуулж, үндэсний бүртгэл, мэдээний сан бүрдүүлэн, хэрэглэгчдийг мэдээллээр ханган, эд эрхтний донорын үйл хэргийг ард олонд таниулан ойлгуулах ажлыг гүйцэтгэж байгаа билээ.



Шалгалтын сорилд хариулах заавар
Цахим сургалтад бүртгүүлэх
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ… 2021/09/07
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- ИХ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ 2020-2021 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН… 2020/08/27
- Шалгалтын нэгдсэн дүн 2019/10/10