Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

“Сумын эрүүл мэндийн төвийн техникийн үр ашгийг тооцоолох судалгаа” -ны үр дүнг танилцууллаа

2022/03/25

Эрүүл мэндийн хөгжлийн төв, Франц улсын “Олон улсын хөгжлийн судалгааны сан” буюу Ферди байгууллагатай 2018 онд хамтарсан судалгаа шинжилгээ хийх, түүнийгээ олон улсын судалгааны сэтгүүл, хэвлэлд нийтлэх, Монголын шинэ залуу судлаачдыг уг байгууллагаар дамжуулан сургах, чадавхжуулах тал дээр хамтран ажиллахаар  Санамж бичиг байгуулсан.

Энэхүү Санамж бичгийн хүрээнд хийгдсэн хамтарсан анхны судалгааны үр дүнгээ танилцууллаа.

Энэхүү судалгаа нь 2019 оноос эхлэн хийгдсэн “Сумын эрүүл  мэндийн төвийн техникийн үр  ашгийг тооцоолох судалгаа” бөгөөд манай  хамтын  ажиллагааны эхлэл болон гүйцэтгэсэн уг ажлын тайланг 2020 онд танилцуулахаар төлөвлөсөн байсан боловч дэлхийн нийтийг хамарсан ковид-19 цар тахлын улмаас  хойшлогдсоор өнөөдрийг хүрсэн билээ.

Тэгвэл бид өнөөдөр тус судалгааны үр дүнг хэлэлцүүлж Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Ж.Нарангэрэл, Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах шинжээч А.Өнөржаргал,  ЭМХТ-ийн захирал Б.Нарантуяа, албадын дарга нар, Монголын сумын эмч, мэргэжилтнүүдийн холбооны ерөнхий захирал Н.Болормаа, Ферди байгууллагын төлөөлөл болон холбогдох мэргэжилтэн, судлаачдаас гадна 21 аймаг, сумдаас нийт 65 эмч, төлөөлөгчид цахимаар оролцлоо.

Бидний хамтарсан судалгааны  үр  дүн бодлого  боловсруулагч, шийдвэр гаргагчдыг нотолгоот мэдээллээр хангана гэж итгэлтэй байна. Цаашид манай хоёр байгууллага үйл ажиллагаагаа улам өргөжүүлж Өрхийн  эрүүл  мэндийн төвийн үр ашгийн судалгааг улсын хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөж байна.