Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв төгсөлтийн дараах "Ерөнхий мэргэшил судлал" мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулж байна.
2022/02/22Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв нь орон нутагт төгсөлтийн дараах мэргэшүүлэх сургалт эрхлэх анхны байгууллага болж, 2018 оноос хойш төгсөлтийн дараах "Ерөнхий мэргэшил судлал" мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулан явуулж буй жишиг эмнэлэг юм. ЭМЯ, ЭМХТ, Япон улсын Жайка олон улсын хамтын ажиллагааны байгууллагын "Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах" төслийн нэгж, Орхон аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төв хамтран "Ерөнхий мэргэшил судлал" мэргэшүүлэх сургалтын туршлага судлах семинарыг Орхон аймагт 2022 оны 2 сарын 16- 18-ны өдрүүдэд зохион байгууллаа. Энэхүү туршлага судлах сургалтыг явуулснаар орон нутагт төгсөлтийн дараах ерөнхий мэргэшлийн сургалт эрхлэх байгууллагын тоог нэмэгдүүлэх , улмаар хүний нөөцийг чадавхижуулах, хангалтыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм. “Ерөнхий мэргэшил судлал”-ын сургалт зохион байгуулах хүсэлт гаргасан 10 аймаг, 2 дүүрэг, 3 төв болон төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн 50 гаруй удирдлага, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд харилцан туршлага судалж, сургалтын бэлтгэл хангагдах боломж бүрдлээ.





Шалгалтын сорилд хариулах заавар
Цахим сургалтад бүртгүүлэх
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ… 2021/09/07
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- ИХ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ 2020-2021 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН… 2020/08/27
- Шалгалтын нэгдсэн дүн 2019/10/10