2022 ОНЫ МЭРГЭШЛИЙН ЗЭРГИЙН ШАЛГАЛТАД ОРОХ ЗЭРЭГ ГОРИЛОГЧДЫН АНХААРАЛД
2022/02/22ШАЛГАЛТЫН ТОВ:
Мэргэшлийн зэргийн шалгалтыг 2022 оны 04 сарын 20-ны өдрөөс 2022 оны 05 сарын 20-ны хооронд зохион байгуулагдана.
ХОЛБОГДОХ ДҮРЭМ ЖУРАМ:
Мэргэшлийн зэргийн шалгалтыг ЭМС-ын 2019 оны А/513 дугаар тушаалаар батлагдсан “Мэргэшлийн зэрэг олгох, нөхөн олгох, хүчингүй болгох журам”-д заагдсан нийтлэг болон тусгай шаардлагын дагуу авна.
http://hdc.gov.mn/page/33/ /Мэргэшлийн зэрэгтэй холбоотой тушаал, журам/
БҮРТГЭЛ:
Мэргэшлийн зэргийн шалгалтад 2022 оны 02 сарын 25-ны дотор Эрүүл мэндийн ажилтны нэгдсэн бүртгэлийн сан программд https://hr.hdc.gov.mn/login өөрийн холбогдох мэдээллийг оруулна. /хэрхэн мэдээллээ оруулах талаар “Заавар харах” хэсгээс харна уу/.
Эрүүл мэндийн ажилтны нэгдсэн бүртгэлийн сан программд бүртгэл үүсгэж, дараах талбарыг заавал бөглөнө:
- Мэргэжил: мэргэжил, үндсэн мэргэшил, төрөлжсөн мэргэшлийн талаарх мэдээллийг заагдсан хэсэгт оруулна. /Хавсралт хэсэгт дипломын хуулбарыг оруулах/.
- Ажлын туршлага: өмнө ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа ажлын газрын мэдээлэл оруулна. /Хавсралт хэсэгт Нийгмийн даатгалын дэвтрийн тушаалын хэсгийн хуулбарыг оруулах/.
- Боловсрол: эзэмшсэн боловсролын мэдээлэл, элссэн, төгссөн он зэрэг мэдээллүүдийг оруулна. /Бакалавр, доктор, магистр г.мэт/
- Лиценз: мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн мэдээлэл системээс татагдах тул бөглөх шаардлагагүй.
- Зэрэг: өмнө авсан зэргийн мэдээллийг оруулах ба хавсралтаар гэрчилгээний хуулбарыг оруулна. /Хэрвээ мэргэшлийн зэргийг анх удаагаа горилж байгаа бол бөглөх шаардлагагүй/.
Шалгалтад бүртгүүлэхдээ өөрийн шалгалтад өгөх мэргэжлийн нийгэмлэг, холбоо, салбар зөвлөлд ГИШҮҮНЧЛЭЛ үүсгэнэ /https://hr.hdc.gov.mn/login веб хуудасны ЗААВАР ХАРАХ хэсгээс дэлгэрэнгүй мэдээллийг харна уу./
Мөн ЗАРЛАЛ- ШАЛГАЛТЫН ЗАР хэсэг рүү хандан Мэргэшлийн зэргийн шалгалтад бүртгүүлнэ.
Жишээ нь: Мэргэшлийн зэргийн шалгалт- Арьс судлал- Ахлах зэрэг гэсэн рүү орж БҮРТГҮҮЛЭХ товч дарснаар бүртгэгдэнэ.
Жич: Шалгалтын зар 2022 оны 02 сарын 15-ны дотор үүснэ
http://hdc.gov.mn/page/25/ /Бүрдүүлэх материал/
http://hdc.gov.mn/page/105/ /Нийтлэг шаардлага/
Тусгай шаардлагыг Мэргэжлийн Нийгэмлэг, Холбоо, Салбар зөвлөлд хандан бүрдүүлж өгнө. Дараах холбоосоор хандан дэлгэрэнгүй мэдээллийг авна уу. http://hdc.gov.mn/page/104/
Хэрвээ та нийтлэг болон тусгай шаардлагын дагуу материалаа дутуу бүрдүүлвэл шалгалтын комисс бүртгэлийг БУЦААХ боломжтойг анхаарна уу/
ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ МЭРГЭЖЛИЙН НИЙГЭМЛЭГ, ХОЛБОО, САЛБАР ЗӨВЛӨЛ:
Мэргэшлийн зэргийн шалгалт өгөх чиглэл, зохион байгуулах Мэргэжлийн нийгэмлэг, Холбоо, Салбар зөвлөлийн талаарх мэдээллийг дараах холбоосоор авна уу.
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 98142485 утсаар холбогдоно уу.
Шалгалтын сорилд хариулах заавар
Цахим сургалтад бүртгүүлэх
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ… 2021/09/07
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- ИХ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ 2020-2021 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН… 2020/08/27
- Шалгалтын нэгдсэн дүн 2019/10/10