Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД ДАЙЧЛАГДАН АЖИЛЛАХ РЕЗИДЕНТ ЭМЧИЙН ИРЦ БҮРДҮҮЛЭЛТ, ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ХИЙХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТАЛААР СУРГАЛТ ЭРХЛЭХ БАЙГУУЛЛАГЫН АРГА ЗҮЙЧ НАРТ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ.

2022/01/19

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын эсрэг нийслэлийн хэмжээнд зохион байгуулах тусламж, үйлчилгээнд Эрүүл мэндийн сайдын “Дайчлан ажиллуулах тухай” 2022 оны А/22 дугаар тушаалаар 2022 оны 01 дүгээр сарын 14-нөөс  474 резидент эмч 9 дүүрэгт дайчлагдан ажиллаж байна.

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлын 2022 оны А/08 дугаар тушаалаар Эрүүл мэндийн хөгжлийн төв болон сургалт эрхлэх байгууллагын арга зүйч нарын төлөөлөл бүхий 23 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй батлагдсан ажлын хэсэг нийслэлийн хэмжээнд ажиллах резидент эмчийн ирц болон дайчилгааны үйл ажиллагаанд хяналт-үнэлгээ хийн мэргэжил арга зүйгээр ханган ажиллах тул 2022 оны 01 сарын 19-ний өдөр цахим хурал зохион байгуулан тушаалыг танилцуулан чиглэл өглөө.

Цахим хуралд Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Б.Нарантуяа, Хуулийн зөвлөх Ц.Дэлгэрням, Нийслэлийн эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч дарга Ж.Отгонболд, мэргэжилтэн н.Дамдинсүрэн, Сургалт эрхлэх 16 байгууллагын 23 албан тушаалтан оролцож дайчлагдан ажиллаж байгаа резидент эмчийн ирцийн бүрдүүлэлт, ковидын халдвар авсан тохиолдолд хүний нөөцийг хэрхэн нөхөх талаар санал солилцов.