Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

Тусгаарлан ажиглах түр байранд дайчлагдан ажиллах РЕЗИДЕНТ эмч нарт сургалт зохион байгуулж бэлэн байдлыг хангалаа.

2022/01/07

Гадаад улсаас ирсэн иргэнийг тусгаарлан ажиглах үйл ажиллагаанд дайчлагдан ажиллах резидент эмч нарт ажил үүргээ гүйцэтгэхтэй холбоотой хууль тогтоомжийг танилцуулах,  тусгаарлах түр байранд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, халдвараас сэргийлэх дэглэм мөрдүүлэх талаар мэдлэг олгох зорилгоор Улсын онцгой комиссын нэгдсэн шуурхай штабтай хамтран 01 сарын 06-ны өдөр сургалт зохион байгуулан танхимаар 73, цахимаар 76 нийт 149 резидент эмч, сургалт эрхлэх байгууллагын арга зүйч нар хамрагдлаа.

Сургалтын үйл ажиллагааг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Б.Нарантуяа нээж үг хэлэхдээ 2021-2022 оны хичээлийн жилийн үндсэн мэргэшлийн сургалтад амжилттай элссэн резидент эмч нарт баяр хүргэн, эмнэлгийн мэргэжилтний үүрэг хариуцлагаа ухамсарлан дайчлагдан ажиллах гэж буйд талархал илэрхийлэв.

Тусгаарлах түр байранд тавигдах шаардлага, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дэглэмийн талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ахлах байцаагч Г.Батсүрэн, тусгаарлан ажиглах түр байранд гарч буй зөрчил, авах арга хэмжээ талаар  Тагнуулын ерөнхий газраас Ахмад Г.Борчи, эмнэлгийн тусламж үйлчилгээ, зохион байгуулалтын талаар Улсын онцгой комиссын нэгдсэн шуурхай штабын эмнэлгийн тусламж хариуцсан мэргэжилтэн  н.Оюун-Очир,  галын аюулгүй байдал, аврах зам, гарцын тэмдэг, тэмдэглэгээний талаар Онцгой байдлын ерөнхий газрын гал түймэртэй тэмцэх газрын хяналтын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Н.Хишигбаатар, Цагдаагийн ерөнхий газрын эргүүл тусгай хамгаалалтын хэлтсийн дарга, дэд хурандаа А.Амартүвшин нар холбогдох мэдээлэл өгч, резидент эмч нарын асуултанд хариуллаа.

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын мутацилагдсан хувилбарын сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах арга хэмжээ, халдварын сэргийлэлт, хувийн хамгаалах хувцас, хэрэгсэл өмсөх, аюулгүй тайлах дарааллын талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Тархвар судлаач А.Болормаа эмч мэдээлэл хийж, дадлага сургалтыг удирдан явуулсан.

 Танхимаар оролцсон резидент эмч бүрт хувийн хамгаалах хувцас, хэрэгслийг тараан дадлага сургалтыг бие дааж хийх боломж бүрдүүлсэн.  

Сургалтын төгсгөлд Нийслэлийн эрүүл мэндийн газрын статистик мэдээлэл цахим эрүүл мэндийн хэлтсийн дарга Н.Долгормаа, Гэрэгэ системийн төслийн менежер Н.Сайнбаяр нар тусгаарлан ажиглах түр байранд тандалтын програм, Гэрэгэ–пос машиныг ашиглах зааварын талаар мэдээлэл хийн, пос машин дээр ажиллах дадлага сургалт хийсэн.

      Дараагийн удаа тусгаарлан ажиглах түр байрны удирдлага, эрүүл мэндийн ажилтнуудад хийх гэж байна.

Хүний нөөцийн хөгжлийн алба