“СУВИЛАХУЙН СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ”, “ҮНДЭСНИЙ ЧИГЛҮҮЛЭГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ”-УУДЫН ХӨТӨЛБӨРИЙГ ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛЛАА
2021/11/10Эрүүл мэндийн хөгжлийн төв, Япон улсын “Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийн нэгжтэй хамтран сургалтын хөтөлбөрийг сайжруулах сургалт семинарыг 2021.11.08-10-ны өдрүүдэд зохион байгууллаа. Уг сургалтад Эрүүл мэндийн сайдын 2021 оны “Ажлын хэсэг байгуулах тухай” А/488 дугаар тушаалаар батлагдсан ажлын хэсгийн гишүүд, ажиглагч, төслийн мэргэжилтнүүд оролцож “Сургагч багш бэлтгэх сургалт”, “Үндэсний чиглүүлэгч багш бэлтгэх сургалт”-ын хөтөлбөрийг шинэчлэн боловсрууллаа. Цаашид энэхүү шинэчилсэн сургалтын хөтөлбөрөөр дээрх сургалтуудыг зохион байгуулах бөгөөд Эмнэлзүйн сургалт эрхлэх байгууллагын сувилагч нарыг оролцуулах юм. Түүнчлэн үндэсний хэмжээнд хэрэглэх “Шинэ сувилагчийн сургалтын хөтөлбөр” боловсруулах багийн гишүүд ажлын явцаасаа танилцууллаа.


Шалгалтын сорилд хариулах заавар
Цахим сургалтад бүртгүүлэх
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ… 2021/09/07
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- ИХ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ 2020-2021 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН… 2020/08/27
- Шалгалтын нэгдсэн дүн 2019/10/10