Хүн амын тоо 2022 он
3,457,548
Халдварт өвчин 2024.02 сар
5,282
Халдварт бус өвчин 2024.02 сар
628,828

Сургалт эрхлэх байгууллагын мэргэжилтнүүдийг чадавхижуулах сургалт зохион байгууллаа

2021/10/15

Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын үйл ажиллагаанд сургалтын албаны мэргэжилтнүүдийн үүрэг, оролцоог дээшлүүлэх, эмнэл зүйн сургагч багш болон резидент эмч нарыг мэргэжил арга зүйгээр хангах, удирдан зохион байгуулах ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байна.

Энэ удаад Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг ЖАЙКА-тай хамтран хэрэгжүүлж буй “Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах” төслөөс, манай байгууллагын хүсэлтээр 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр цахим сургалт зохион байгуулж Сургалт эрхлэх 22 байгууллагын 35 мэргэжилтэн оролцлоо.

Сургалтыг “Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах” төслийн Ахлах зөвлөх Баба Тоши Ака, Япон улсын Нара мужийн Анагаах ухааны их сургуулийн төгсөлтийн дараах эмнэл зүйн сургалтын төвийн захирал, Бүсийн эрүүл мэндийн тэнхимийн багш Акаи Ясүхиро, Анагаах ухааны их сургуулийн эмнэлгийн үйл ажиллагааны тэнхимийн Эмнэлзүйн сургалтын төвийн ахлах мэргэжилтэн Хиура Маюко нар удирдан Нара мужийн эмнэл зүйн сургалтын сургалтын хөтөлбөрийн онцлог, сургалтын үйл ажиллагаанд мэргэжилтнүүдийн үүрэг, оролцоо, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын үеийн эмнэл зүйн сургалтын зохион байгуулалтын талаар туршлагаасаа хуваалцан, төгсөлтийн дараах сургалтын үйл ажиллагаатай холбоотой үнэтэй санал, зөвлөгөө өглөө. 

Япон улсын Нара мужийн Анагаах ухааны их сургуулийн төгсөлтийн дараах эмнэл зүйн сургалтын төвийн захирал, Бүсийн эрүүл мэндийн тэнхимийн багш Акаи Ясүхиро

Акаи Ясүхиро багш “Резидент эмч бол эмнэлгийн үнэт зүйл юм”, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг илүү чанартай хүргэх хүсэл тэмүүллээ бүү алдаарай хэмээн Резидент эмч нар, сургалтын албаны мэргэжилтнүүдэд онцлон хэлсэн юм. 

Япон улсын Нара мужийн Анагаах ухааны их сургуулийн эмнэлгийн үйл ажиллагааны тэнхимийн Эмнэлзүйн сургалтын төвийн ахлах мэргэжилтэн Хиура Маюко

Сургалтын үйл ажиллагаанд Улсын гуравдугаар төв эмнэлгийн Эрдэм шинжилгээ, сургалт, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал, Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөлийн гишүүн, Эмнэл зүйн сургалтын Чиглүүлэгч багш, Анагаах ухааны доктор О.Батгэрэл дарга оролцож төгсөлтийн дараах сургалтын зохион байгуулалтын талаар санал солилцон, “Нара мужийн эмнэл зүйн сургалтын туршлагыг сургалт эрхлэх байгууллагууд үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллахаа илэрхийлэн, энэхүү сургалтыг зохион байгуулсан Эрүүл мэндийн хөгжлийн төв, Төслийн ахлах зөвлөх Баба Тоши Ака, Нара мужийн Анагаах ухааны их сургуулийн төгсөлтийн дараах эмнэл зүйн сургалтын төвийн захирал, Бүсийн эрүүл мэндийн тэнхимийн багш Акаи Ясүхиро, Эмнэлзүйн сургалтын төвийн ахлах мэргэжилтэн Хиура Маюко нарт сургалт эрхлэх байгууллагын нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.