Төгсөлтийн дараах үндсэн мэргэшлийн төгсөлтийн шалгалтын бүртгэл заавар
2021/10/07Төгсөлтийн дараах үндсэн мэргэшлийн төгсөлтийн шалгалтын бүртгэл заавар:
Төгсөлтийн дараах үндсэн мэргэшлийн сургалтад хамрагдан 2020-2021 оны хичээлийн жилд суралцан төгсөж буй их эмч нарын ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН ТӨГСӨЛТИЙН ОНОЛЫН шалгалт 2021 оны 10 дугаар сарын 11-ны өдөр 14:00 цагаас цахим хэлбэрээр зохион байгуулна.
Төгсөгчдийг www.hr.hdc.gov.mn цахим хаягаар 2021 оны 10 дугаар сарын 10-ны 18:00 цаг хүртэл бүртгэнэ. Бүртгүүлэхийн өмнө Бүртгэлийн заавартай заавал танилцана уу.
Системийн аюулгүй байдлын шалтгаанаар WIndows 7, Android 7-оос өмнөх хувилбарын төхөөрөмжийн хандалтыг хязгаарлах тул алдаа заасан тохиолдолд төхөөрөмжөө сольж үзээрэй. Шалгалтын үед хурдтай интернетийн сүлжээ ашиглахыг зөвлөе.
• 1. Шалгалтын төлбөр 10,000 төгрөг /илүү, дутуу төлөлттэй баримт хүлээн авахгүй/-ийг шалгалтын бүртгэл дуусахаас өмнө хийнэ үү
• 2. Хүлээн авах банк: Төрийн сан
• 3. Хүлээн авах байгууллага: Эрүүл мэндийн хөгжлийн төв
• 4. Зориулалт буюу утга: Шалгалтын төлбөр /Овог, нэр, регистрийн дугаар/
• 5. Дансны дугаар 100900020020 /Төлбөрийг банкаар болон интернэт банк, ЭМХТ-ийн нэг давхарт автомат машинд төлөх боломжтой/
Лавлах утас:
Бүртгэлийн талаар: 11-461529 /мэргэжилтэн/
Хүний нөөцийн хөгжлийн алба
Шалгалтын сорилд хариулах заавар
Цахим сургалтад бүртгүүлэх
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ… 2021/09/07
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- ИХ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ 2020-2021 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН… 2020/08/27
- Шалгалтын нэгдсэн дүн 2019/10/10