МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТАД БЭЛТГЭХ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2021/10/06Эрүүл мэндийн яамнаас дэвшүүлсэн “1:2” зорилтын хүрээнд СУВИЛАГЧ, БАГА ЭМЧ нарт зориулсан мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтад бэлтгэх сургалтыг 2021 оны 10 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгуулна.
Суралцагчдыг www.hr.hdc.gov.mn цахим хаягаар 2021 оны 10 дугаар сарын 8-ны 18:00 цаг хүртэл бүртгэнэ. Бүртгүүлэхийн өмнө Бүртгэлийн заавартай заавал танилцана уу.
Сургалтад бүртгүүлсэн сувилагч, бага эмч нар 2021 оны 10 дугаар сарын 11-ны өдөр http://e-erdem.mn/login/index.... цахим хаягаар хандаж сургалтад хамрагдана уу.
Системийн аюулгүй байдлын шалтгаанаар WIndows 7, Android 7-оос өмнөх хувилбарын төхөөрөмжийн хандалтыг хязгаарлах тул алдаа заасан тохиолдолд төхөөрөмжөө сольж үзээрэй. Шалгалтын үед хурдтай интернетийн сүлжээ ашиглахыг зөвлөе.
Лавлах утас:
Бүртгэлийн талаар: 11-461529 /мэргэжилтэн/
Сургалтын талаар : 9971-7965 /Багш. Д.Нямаа/
Хүний нөөцийн хөгжлийн алба
Шалгалтын сорилд хариулах заавар
Цахим сургалтад бүртгүүлэх
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ… 2021/09/07
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- ИХ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ 2020-2021 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН… 2020/08/27
- Шалгалтын нэгдсэн дүн 2019/10/10