Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН ЧИГЛЭЛЭЭР ХЯНАЛТЫН ТООНД БАГТСАН ИХ ЭМЧ НАРЫН СУРГАЛТ ЭРХЛЭХ БАЙГУУЛЛАГЫГ СОНГУУЛНА

2021/09/29

Үндсэн мэргэшлийн чиглэлээр 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулсан элсэлтийн шалгалтад тэнцэж, хяналтын тоонд багтсан их эмч нарын сургалт эрхлэх байгууллага сонгох ажиллагааг  цахим болон танхим хосолсон хэлбэрээр 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулна.

Эмч нар дараах материалыг бүрдүүлэн хуваарийн дагуу оролцоно уу.

Бүрдүүлэх материал:  

  1. 1. Суралцахыг хүссэн өргөдөл
  2. 2. Иргэний үнэмлэхийн хуулбар
  3. 3. Анагаах ухаан, Уламжлалт анагаах ухаан, Нүүр амны чиглэлээр бакалаврын диплом /нотариатаар баталгаажуулна/
  4. 4. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ /нотариатаар баталгаажуулна/
  5. 5. Нийгмийн даатгалын дэвтэр зурагтай, тушаалтай хэсэг /нотариатаар баталгаажуулна/

Жич: Шалгалтад тэнцсэн, хяналтын тоонд багтсан эмч нэг бүртэй холбогдож чиглэл өгөх тул утсаа нээлттэй байлгана уу.

Цагийн хуваарь:

Үндсэн мэргэшлийн чиглэл

Сургалт эрхлэх байгууллага сонгуулах огноо

Тайлбар

1

Анатомийн эмгэг судлал

2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр                       09:00 -11:00 цагт

Цахимаар оролцох эмч нар товлогдсон цагт онлайнаар бэлэн байх, танхимаар оролцох эмч нар
ЭМХТ – ийн
3 давхрын хурлын танхим ирнэ үү.
                                                                           Жич:
1. Цахим болон танхимаар нэг цагт сонгуулна.
2. Оноо тэнцсэн эмч нарыг нэг цагт  сонгуулна.
3. Товлогдсон цагт оролцоогүй тохиолдолд дараагийн эмчийг оруулна

2

Арьс судлал

3

Гэмтэл согог судлал

4

Дүрс оношилгоо судлал

5

Ерөнхий мэргэшил судлал

6

Зоонозын өвчин судлал

7

Зүү эмчилгээ судлал

8

Монголын анагаах ухаан судлал

9

Мэдрэл судлал

10

Мэдээгүйжүүлэг судлал

11

Мэс засал судлал

12

Нүд судлал

2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр    

11:00 – 13:00 цагт                             

13

Нүүр амны гажиг засал судлал

14

Нүүр амны мэс засал судлал

15

Нүүр амны согог засал судлал

16

Хүүхдийн нүүр ам судлал

17

Өрхийн анагаах судлал

18

Сүрьеэ судлал

19

Сэргээн засал судлал

20

Сэтгэц судлал

21

Хавдар судлал

22

Халдварт өвчин судлал

23

Хүүхэд судлал

24

Чих, хамар, хоолой судлал

25

Эх барих, эмэгтэйчүүд судлал

 Сургалт 2021 оны 10 дугаар  сарын 01-нд эхлэх тул бэлэн байдлаа хангана уу.