Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ 2021 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 25, 26 –НД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

2021/09/20

Коронавируст халдвар /КОВИД –19/-ын нөхцөл байдалтай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/588 дугаар тушаалын дагуу энэ удаагийн үндсэн мэргэшлийн элсэлтийн шалгалтыг ярилцлагын үе шатгүйгээр зохион байгуулах, сорилын шалгалтыг цахим хэлбэрээр явуулах шийдвэр гарсан тул элсэлтийн шалгалтыг 2021 оны 09 дүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулна.

Шалгалтад нэвтрэх нэр, кодыг 2021 оны 09-р сарын 23-нд цахим хуудсанд байршуулна. 

Элсэлтийн шалгалтын жишиг сорил цахим хуудсанд тавигдсан байгаа тул шалгалтын бэлэн байдлаа хангана уу.

http://hdc.gov.mn/page/47/

Шалгалтын төлбөрийг шалгалтад орохоос өмнө төлсөн байна.

1. Шалгалтын төлбөр    10,000 ₮

2. Хүлээн авах банк:                   Төрийн сан

3. Хүлээн авах байгууллага:        Эрүүл мэндийн хөгжлийн төв

4. Зориулалт:                                   Шалгалтын төлбөр /Овог, нэр, регистрийн дугаар/

5. Дансны дугаар:                           100 9000 200 20

Шалгалтад тэнцсэн их эмчийн бүрдүүлэх материал

  1. 1. Суралцахыг хүссэн өргөдөл
  2. 2. Иргэний үнэмлэхийн хуулбар
  3. 3. Анагаах ухаан, Уламжлалт анагаах ухаан, Нүүр амны чиглэлээр бакалаврын диплом /нотариатаар баталгаажуулна/
  4. 4. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ /нотариатаар баталгаажуулна/
  5. 5. Нийгмийн даатгалын дэвтэр зурагтай, тушаалтай хэсэг /нотариатаар баталгаажуулна/