Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

Үндсэн мэргэшлийн 4 чиглэлээр шинээр суралцах эмч нарт томилолт гардуулав

2021/09/17

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын нөхцөл байдалтай холбоотой Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөлийн 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 07 дугаар тогтоолын дагуу элсэлтийн шалгалтад тэнцэж, хяналтын тоонд багтсан Эрчимт эмчилгээ судлал, Эмнэл зүйн эмгэг судлал, Яаралтай тусламж судлалын үндсэн мэргэшлийн чиглэлээр эмч нарын сургалт эрхлэх байгууллагаа сонгох үйл ажиллагааг  цахим болон танхим хосолсон хэлбэрээр 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулан томилолт олгов. Сургалт 2021 оны 09 дүгээр сарын 20-нд эхэлнэ.  

    Дотрын анагаах судлалын чиглэлээр 2021 оны 09-р сарын 17-ны өдөр 10:00 цагаас цахим болон танхим хосолсон хэлбэрээр сургалт эрхлэх байгууллагыг сонгуулна.