Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

ТУСГААРЛАН АЖИГЛАХ БАЙРАНД ДАЙЧЛАГДАН АЖИЛЛАХ РЕЗИНДЕНТ ЭМЧ НАРТ ЗОРИУЛСАН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2021/09/03

ТУСГААРЛАН АЖИГЛАХ БАЙРАНД ДАЙЧЛАГДАН АЖИЛЛАХ РЕЗИНДЕНТ ЭМЧ НАРТ ЗОРИУЛСАН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Тусгаарлан ажиглах байранд дайчлагдан ажиллах резидент эмчийн үүрэг, хариуцлага, зохион байгуулалт, халдвараас сэргийлэх, дэглэм сургалтыг 2021 оны 09-р сарын 03-ны өдрийн 14:00 цагт танхим болон цахимаар зохион байгуулагдлаа.

Сургалтаар коронавируст халдвар /КОВИД-19/ -ын үед гадаад улсаас ирсэн иргэнийг тусгаарлах байранд тусгаарлан ажиглах үйл ажиллагаанд дайчлагдан ажиллах резидент эмч нарт ажил үүргээ гүйцэтгэхтэй холбоотой хууль тогтоомж танилцуулах, тусгаарлах байранд халдвараас сэргийлэх дэглэм мөрдүүлэх талаар мэдлэг олгох зорилгоор Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Б.Нарантуяа, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ахлах байцаагч Г.Батсүрэн, Цагдаагийн ерөнхий газрын хурандаа О.Чингэсболд, Улсын онцгой комиссын шуурхай штабын А.Саранцэцэг нар оролцож резидент эмч нарт мэдээлэл өглөө.

Сургалтанд танхимаар 35, цахимаар 50, нийт 85 резидент эмч, сургалт эрхлэх байгууллагын дарга, арга зүйч нар оролцож тусгаарлан ажиглах байранд мөрдөх журам, резидент эмчийн үүрэг, эрх зүйн орчин, халдварын дэглэм мөрдүүлэх, тусгаарлан ажиглах байранд дайчлагдан ажиллахад тулгамдаж буй асуудлаар санал солилцлоо.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ

2021.09.03