СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ ЭХЭЛЛЭЭ
2021/08/19Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс АНУ-ын Засгийн газрын Олон улсын хөгжлийн туслалцааны агентлагийн Ковид-19 цар тахлын эсрэг Монгол улсад хэрэгжүүлж буй техникийн тусламж үзүүлэх төслийн хүрээнд “Цар тахлын үеийн эрчимт эмчилгээ, зохиомол амьсгалуулалтын дэвшилтэт технологи, арга аргачлал” сэдэвт сургалтыг ЭМЯ-ны дэргэдэх Яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэг судлалын мэргэжлийн салбар зөвлөлтэй хамтран зохион байгуулж эхэллээ.
Уг сургалтыг Орхон, Завхан, Өвөрхангай, Дорноговь, Дорнод аймгуудад зохион байгуулах бөгөөд 21 аймгийн Яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэг судлалын эмч, мэргэжилтнүүд бүсчлэн хамрагдах юм. Сургалтаар Корона вирусийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүнд болон нэн хүнд эмчлүүлэгчдэд үзүүлэх эмнэлзүйн тусламж, үйлчилгээний талаарх мэдлэг, чадварыг дээшлүүлэн, шинэ мэдлэг мэдээлэл олгож, дадлагажуулах юм.
Эхний сургалт төвийн бүсийн 5 аймгийн Ковидын цар тахлын үеийн улаан бүсэд ажиллаж байгаа 25 эмч, сувилагч нарыг хамруулан Орхон аймагт өнөөдөр эхлэж байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд зөвхөн Ковид-19 цар тахлын үед төдийгүй цаашид ч орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын эрчимт эмчилгээ, амь тэнссэн үеийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал сайжрахад нөлөө үзүүлнэ гэж дүгнэж байна.
Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цахим шалгалтыг с… 2023/11/24
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2022/06/06
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29