Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

ТУСГААРЛАН АЖИГЛАЛТЫН БАЙРАНД АЖИЛЛАХ РЕЗИДЕНТ ЭМЧ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2020/12/11

Тусгаарлан ажиглах байранд ажиллах резидент эмч нарын бэлэн байдлыг хангах зорилгоор сургалтууд зохион байгуулж байгаа бөгөөд 12 дугаар сарын 09-ний өдөр “Ковид-19 цар тахлын үеийн резидент эмчийн тусгаарлан ажиглалтын байранд ажиллах арга зүй” сургалтыг ЗӨСҮТ-ийн эмч, сургагч багш нар болон УОК-ын шуурхай штабтай хамтран 27 резидент эмчид заалаа. ЭМЯ-ны ТЗУГ-ын даргын баталсан сургалтын удирдамжийн дагуу КОВИД-19 цар тахлын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар гарсан дүрэм журам, хууль эрх зүйн бичиг баримтыг танилцуулах, халдвар хамгаалалын дэглэм, тусгаарлах байранд байрлаж байгаа иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлэх, тусгаарлах байрны халдварын сэргийлэлт, хяналт, цэвэрлэгээ, ариутгал халдваргүйтгэл зэрэг сэдвүүдээр онолын болон дадлага сургалт хийлээ.