Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

МЭРГЭШЛИЙН ЗЭРГИЙН ШАЛГАЛТ 2020 -2022 ОНД ЗОХИОН БАЙГУУЛАХ МЭРГЭЖЛИЙН НИЙГЭМЛЭГ, ХОЛБОО, САЛБАР ЗӨВЛӨЛД ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛЛАА

2020/10/16

Эрүүл мэндийн сайдын “Журам шинэчлэн батлах тухай” 2019 оны А/513 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар “Мэргэшлийн зэрэг олгох, нөхөн олгох, хүчингүй болгох журам” шинэчлэн батлагдаж мэргэжлийн нийгэмлэг, холбоонд зэргийн шалгалт зохион байгуулах эрхийг 3 жилийн хугацаатайгаар олгох болсон.

Үүнтэй холбоотой ажлын алба мэргэшлийн зэргийн шалгалт зохион байгуулах эрх шинээр хүссэн 34 байгууллагын хүсэлтийг хүлээн авч, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлын 2020 оны А/99 дүгээр тушаалаар батлагдсан ажлын хэсэг сонгон шалгаруулалтын бэлтгэл ажлыг ханган ажиллаж 13 мэргэжлийн нийгэмлэг, 7 холбоо, 7 салбар зөвлөл нийт 27 байгууллагад 3 жилийн хугацаатай шалгалт зохион байгуулах эрх олгох асуудлыг Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөлийн 2020 оны 12 дугаар тогтоолоор баталгаажуулсан.

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөлийн дарга Я.Амаржаргал 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр мэргэшлийн зэргийн шалгалт 2020-2020 онд зохион байгуулах эрх олгогдсон мэргэжлийн нийгэмлэг, холбоо, салбар зөвлөлд гэрчилгээ гардууллаа.