Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

ҮНДСЭН МЭРГЭШИЛ (Резидент)-ийн СУРГАЛТЫН 2020-2021 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2020/08/28

ҮНДСЭН МЭРГЭШИЛ (Резидент)-ийн сургалтын элсэлтийн шалгалтад орох эмнэлгийн мэргэжилтнүүдийг 2020.08.28-ны өдрөөс эхлэн 2020.09.19-ны өдрийн 17:00 цаг хүртэл Эрүүл мэндийн хөгжлийн төвийн цахим хуудсаар бүртгэнэ.

ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ТОВЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН www.hdc.gov.mn ЦАХИМ ХУУДСААР ЖИЧ ЗАРЛАНА.

ЦАХИМААР БҮРТГҮҮЛЭХ:

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн www.hdc.gov.mn цахим хуудсанд хандаж ШАЛГАЛТ гэсэн хэсэг рүү орно. Шалгалтын бүртгэл цэсийг дарж цонхны баруун дээд хэсэгт байрлах “ХҮСЭЛТ ИЛГЭЭХ” гэсэн улаан бичгийг дарж бүртгэлийн хэсэгт холбогдоно.

Бүртгүүлэхдээ үндсэн мэргэшлийн сургалтын  элсэлт (Резидент) цэсийг сонгоно.

Сургалтад бүртгүүлэхэд анхаарах зүйлс:

1. Мэдээллийг Монгол хэл дээр Кирилл үсгээр бичнэ.

2. Элсэгчдийг дээр заасан хугацаанд бүртгэнэ.

3. Бүртгэлийн мэдээллийг үнэн зөв, гүйцэд оруулсан байна.

4. Оруулсан мэдээллээ нягтлан хянаж, бүртгэлийн цонхны доод хэсэгт байрлаж буй SUBMIT товчийг дарж бүртгэлээ дуусгана.

5. Элсэгч нь бүртгэлийн мэдээллийг үнэн зөв оруулсан эсэхийг хариуцах бөгөөд худал мэдээлэл оруулсан тохиолдолд элсүүлэхгүй.

Жич: Доорх мэргэшлийн чиглэлээр зөвхөн улсын төсвийн санхүүжилтээр суралцуулах захиалга авсан тул хувийн зардлаар суралцах эмнэлгийн мэргэжилтнийг бүртгэх боломжгүйг анхаарна уу.

  1. Нүүр амны гажиг судлал
  2.  Нүүр амны мэс засал судлал
  3. Нүүр амны согог засал  судлал
  4. Хүүхдийн нүүр ам судлал
  5. Анатомын эмгэг судлал
  6. Зоонозын өвчин судлал
  7. Сэтгэц судлал
  8. Хүүхэд судлал

2020-2021 оны хичээлийн жилд эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах

ҮНДСЭН (Резидент) мэргэшлээр суралцуулах мэргэшлийн чиглэл

Үндсэн мэргэшлийн чиглэл

Тухайн мэргэшлээр элсэн сурах боломжтой мэргэжил/мэргэшил

Нэг. Нүүр ам судлал

  1. 1.

Нүүр амны гажиг судлал

Шүдний их эмч

  1. 2.

Нүүр амны мэс засал судлал

Шүдний их эмч

  1. 3.

Нүүр амны согог засал  судлал

Шүдний их эмч

  1. 4.

Хүүхдийн нүүр ам судлал

Шүдний их эмч

Хоёр. Анагаах ухаан

  1. 5.

Анатомын эмгэг судлал

Хүний их эмч

  1. 6.

Арьс судлал

Хүний их эмч

  1. 7.

Гэмтэл согог судлал

Хүний их эмч

  1. 8.

Дотрын анагаах судлал

Хүний их эмч

  1. 9.

Дүрс оношлогоо судлал

Хүний их эмч

  1. 10.

Ерөнхий мэргэшил судлал

Хүний их эмч

  1. 11.

Зоонозын өвчин судлал

Хүний их эмч

  1. 12.

Мэдрэл судлал

Хүний их эмч

  1. 13.

Мэдээгүйжүүлэг судлал

Хүний их эмч

  1. 14.

Мэс засал судлал

Хүний их эмч

  1. 15.

Нүд судлал

Хүний их эмч

  1. 16.

Өрхийн анагаах судлал

Хүний их эмч

  1. 17.

Сүрьеэ судлал

Хүний их эмч

  1. 18.

Сэтгэц судлал

Хүний их эмч

  1. 19.

Хавдар судлал

Хүний их эмч

  1. 20.

Халдварт өвчин судлал

Хүний их эмч

  1. 21.

Хүүхэд судлал

Хүний их эмч

  1. 22.

Чих хамар хоолой судлал

Хүний их эмч

  1. 23.

Эмнэл зүйн эмгэг судлал

Хүний их эмч

  1. 24.

Эрчимт эмчилгээ судлал

Хүний их эмч

  1. 25.

Эх барих эмэгтэйчүүд судлал

Хүний их эмч

  1. 26.

Яаралтай тусламж судлал

Хүний их эмч

Сэргээн засал судлал

Хүний их эмч

Гурав. Уламжлалт анагаах ухаан

  1. 28.

Зүү эмчилгээ судлал

Уламжлалт анагаах ухааны их эмч

  1. 29.

Монголын уламжлалт анагаах ухаан судлал

Уламжлалт анагаах ухааны их эмч