Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

Сэрэмжлүүлэг мэдээллийг улс орон бүрт илгээж байна.

2020/01/21

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас БНХАУ-ын Хубэй мужийн Үхань хотод "Шалтгаан нь тодорхойгүй уушигны хатгалгаа" өвчин гарч, Хонг Конг, Сингапур улсад уг өвчлөл бүртгэгдсэн талаар сэрэмжлүүлэг мэдээллийг улс орон бүрт илгээж байна.

Иймд нөхцөл байдалд үндэслэн  "Шалтгаан нь тодорхойгүй уушигны хатгалгаа" өвчний тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангах зорилгоор төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, Эрүүл мэндийн яамны дэргэдэх Мэргэжлийн салбар зөвлөлтэй хамтран дараах, зөвлөмж,зааврыг боловсруулан хүргүүлж байна. Үүнд:

1.  Шалтгаан нь тодорхойгүй уушигны хатгалгаа өвчний үеийн халдварын сэргийлэлт, хяналтын зөвлөмж

2. Уушги цочмог гэмтэх хам шинжтэй хүүхдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний зөвлөмж

3.Шалтгаан тодорхойгүй уушгины нийтлэг бус хүнд хэлбэрийн хатгааны эмнэлзүйн зөвлөмж

4. Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үеийн эмнэлзүйн заавар

Өвчлөлийн нөхцөл байдал, олон улсын байгууллагын зөвлөмжинд үндэслэн заавар зөвлөмжүүд шинэчлэгдэж байх болно.

Татаж авах: