"Хөдөлмөр алдар" тэмдэглэлээ
2024/07/09Тус төвийн хамт олон гавьяаны амралтандаа гарч байгаа Үйлчлэгч Ц.Саранцэцэгийн “Хөдөлмөрийн алдар” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээнд төвийн захирал, Анагаах ухааны доктор Б.Нарантуяа, албаны дарга нар, албан хаагчид болон Ц.Саранцэцэгийн үр хүүхэд, төрөл садан, дотны найз, нөхөд нь оролцож хүндэтгэл үзүүллээ.
Ц.Саранцэцэг нь 2000 оноос тус байгууллагад ажилд орж, тасралтгүй 24 жил ажиллан гавьяаны амралтандаа ийнхүү гарч байна.
Ажилдаа дуртай байх нь зөвхөн цалин биш сайхан хамт олон юм гэж хэлэх дуртай тэрээр ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, үр бүтээлтэй сайн ажиллаж ирсэн бөгөөд 2005, 2015, 2018 оны байгууллагын “Шилдэг ажилтан”, “Тэргүүний үйлчилгээний ажилтан”, “Тэргүүний ажилтан”-аар шалгаран, 2010 онд ЭМЯ-ны “Жуух бичиг”, 2015 онд “Эрүүлийг хамгаалах тэргүүний ажилтан”, 2021 онд “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар тус тус шагнагдаж байсан.
Арга хэмжээний үеэр төвийн захирал Б.Нарантуяа, Захиргаа, санхүү, удирдлагын албаны дарга Л.Оюунчимэг, Саранцэцэгийн найз ахмад ажилтан Э.Оюунбат, түүний дүү болон хүү нь үг хэлж, дурсамжаа хуваалцан, сайн сайхныг хүслээ.
Байгууллагын бүх хүний танил, цэвэрхэн орчинд ажлаа сайн хийх нөхцлийг бүрдүүлж өгдөг таньдаа баярлалаа.
Тэтгэвэр бол амьдралын нэгэн шинэ хуудас юм.
Амьдралын тань энэ үе аз жаргалтайгаар эхлэн өөр нэгэн шинэ зорилгоо биелүүлээрэй.
Таньд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна.
Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цахим шалгалтыг с… 2023/11/24
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2022/06/06
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29