Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.09 сар
27,433
Халдварт бус өвчин 2024.09 сар
2,721,683

Гёнгидо Ассамблейн төлөөллөгчид хүрэлцэн ирлээ

2024/07/05

Тус төв БНСУ-ын Гёнги аймагтай хамтран ажиллах Санамж бичиг байгуулан 1 жил гаран болж байна.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-ын Гёнги аймгийн  Гёнгидо Ассамблейн төлөөлөгчид тус төв дээр хүрэлцэн ирж, хамтарсан уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад ЭМХТ-ийг төлөөлж төвийн захирал, Анагаах ухааны доктор Б.Нарантуяа, бүх албадын дарга нар, холбогдох мэргэжилтнүүд, Гёнгидо Ассамблейг төлөөлөн Ассамблейн гишүүн, Боловсролын удирдлагын комиссын дарга, багийн ахлагч Юн Тэ Гил,  Ассамблейн гишүүн, Далайн удирдлагын комиссын дарга, багийн дэд ахлагч Чой Ман Сик нар болон Ассамблейн гишүүд, төрийн албан хаагчид оролцлоо.

Энэ үеэр өнгөрсөн нэг жилийн хугацаанд хэрэгжүүлсэн ажлуудаа дүгнэн ярилцаж цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
1800-0119
Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар