Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

“ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙН ХОЦРОГДОЛ, БЭРХШЭЭЛИЙН ЭРСДЭЛИЙГ ИЛРҮҮЛЭХ АСУУМЖ БОЛОН ЭХ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДЭВТРИЙН ШИНЭЧИЛСЭН ХУВИЛБАРЫГ АШИГЛАХ” ЧИГЛЭЛЭЭР СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ

2024/04/25

Хөгжлийн бэрхшээлтэй хүнд үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн оролцоог бэхжүүлэх чиглэлээр Азийн хөгжлийн банк, ЭМЯ, ХНХЯ-тай хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах” төслийг хэрэгжүүлж байгаа ба үүний нэг бүрэлдэхүүн хэсэг нь хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх тогтолцоог бүрдүүлэх, хэрэгжүүлэх, чадавхийг бэхжүүлэх юм.

Уг зорилтын хүрээнд Олон Улсын болон Монгол Улсын эрдэмтэн судлаачдын судалгаа, дүгнэлт дээр үндэслэн “Монгол хүүхдийн хөгжлийг үнэлэх түргэвчилсэн үнэлгээ”-ний асуумжийг “Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр”-т тусгаж Эрүүл мэндийн сайдын 2023 оны A/347 дугаар тушаалын хавсралтаар шинэчлэн баталсан.

Дээрх асуумжийг“Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр”-т тусгаснаар зөвхөн эрүүл мэндийн байгууллага төдийгүй эцэг, эх, асран хамгаалагчид  хөгжлийн хоцрогдолтой, бэрхшээлийн эрсдэлтэй хүүхдийг бага насанд нь илрүүлэх, улмаар эрт оношлох, тэдэнд үзүүлэх эмнэлгийн болон бусад үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх ач холбогдолтой юм.

Иймд Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс “Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр”-ийг зөв ашиглах, мөн “Монгол хүүхдийн хөгжлийг үнэлэх түргэвчилсэн үнэлгээ”-г (MORBAS) хийж хэвшүүлэх, улмаар хүүхдийн хөгжлийн хоцрогдол, хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх чиглэлээр эрүүл мэндийн ажилчдыг үе шаттай сургаж байгаа билээ.

Энэ удаагийн сургалтад нийслэлийн 9 дүүргийн анхан шатны эрүүл мэндийн байгууллагын 40 гаруй эмч нарыг хамруулж сургагч багшаар бэлтгэж байна.