Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

Ажлын хэсгийн уулзалт зохион байгууллаа

2024/04/17

Эрүүл мэндийн байгууллагыг магадлан шинжлэх шалгуур үзүүлэлтийг шинэчлэн боловсруулж буй бөгөөд энэ хүрээнд төвийн захирлын тушаалаар батлагдсан ажлын хэсэг ажиллаж байна.

Уг ажлын хэсгийн анхны уулзалтыг  Эрүүл мэндийн хөгжлийн төв дээр зохион байгуулж ажлын хэсгийн төлөвлөгөө,  ажиллах зарчмыг танилцуулж, олон улсын магадлан итгэмжлэлийн тогтолцоо, өнөөгийн байдал сэдвээр илтгэл тавьж, шалгуур үзүүлэлтийн бүтэц, агуулгын талаар санал солилцлоо.

Тус ажлын хүрээнд ЭМС-ын 2019 оны А/554 тоот тушаал “Эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн байгууллагыг магадлан шинжлэх шалгуур”, ЭМС-ын 2020 оны А/179 тоот тушаал “Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийг магадлан шинжлэх шалгуур”, А/180 тоот тушаал “Сувилал, сэргээн засах төв, сувилахуйн төвийг магадлан шинжлэх шалгуур” үзүүлэлтүүдийг шинэчлэн боловсруулж олон улсын түвшинд хүргэх юм.