Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

Гадаад харилцаагаа өргөжүүлсээр байна

2024/04/11

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс эмч, эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын чанарыг сайжруулах чиглэлээр гадаад харилцаагаа өргөжүүлсээр байгаа бөгөөд энэ оны эхний улиралд л гэхэд гурван "Хамтран ажиллах санамж бичиг" байгуулаад байна.

Энэ удаад төвийн захирал Б.Нарантуяа, Бүгд найрамдах Солонгос улсын КИМС хүүхдийн хөгжлийн төвийн дарга Ким Ён Ин нар "Хамтран ажиллах санамж бичиг"-т гарын үсэг зурлаа.Уг санамж бичгийн хүрээнд хүүхдийн эмч нарын төгсөлтийн дараах сургалтын чиглэлээр хамтран ажиллаж, эмч мэргэжилтнүүдийг сургаж, туршлага солилцох юм.