Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

Төрийн бүтээмжийн сэргэлт - Цахим эрүүл мэнд зөвлөлдөх уулзалт болж байна.

2024/04/09

“Төрийн бүтээмжийн сэргэлт- Цахим эрүүл мэнд” үндэсний зөвлөлдөх уулзалт 2024 оны 4 дүгээр сарын 08-09-ний өдрүүдэд болж байна.

Эрүүл мэндийн яам, Цахим хөгжил, харилцаа, холбооны яам, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран зохион байгуулж буй уг уулзалтад эдгээр яамдын болон Азийн цахим эрүүл мэндийн холбооны төлөөлөл, нийслэл, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага, мэдээллийн технологийн мэргэжилтнүүд оролцож байгаа юм.  

Үндэсний зөвлөлдөх уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илгээлт ирүүлснийг  нээлтийн үеэр Ерөнхий сайдын нийгмийн бодлогын зөвлөх Ч.Болортуяа уншиж гардуулсан.

Мөн Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан нар үндэсний зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж буй зорилго, зорилтыг танилцуулан үг хэлж оролцогчдод амжилт хүслээ.

Хоёр өдөр үргэлжлэх зөвлөлдөх уулзалтын эхний хуралдаанд Цахим хөгжил, харилцаа, холбооны сайд Н.Учрал Монгол Улсын цахим шилжилтийн бодлого, Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийн талаар  мэдээлэл хийж, Азийн цахим эрүүл мэндийн холбооноос “Монгол Улс дахь “Цахим эрүүл мэнд”-ийн нөхцөл байдлын хөндлөнгийн үнэлгээний үр дүн”-г танилцууллаа.

Түүнчлэн уг уулзалтын 2 дахь өдөр буюу өнөөдөр “Засаглал, манлайлал, хууль, дүрэм  журам, стратеги, дэд бүтэц, хөрөнгө оруулалт”, ”Хүний нөөц, үйлчилгээ, аппликейшн, стандарт, харилцан үйлчлэл, аюулгүй байдал” сэдвүүдээр  хэлэлцүүлэг өрнүүлэх юм.