Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

Канад улсын Лаурел Мэс заслын Сангийн төлөөлөлтэй уулзалт хийлээ

2024/03/29

Тус төвөөс эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн төгсөлтийн дараах сургалтын чанарыг сайжруулах, гадаадын өндөр хөгжилтэй орнуудад сургах, туршлага солилцох, зочин профессор урих зэргээр өөрийн оронд эмчлэгдэх боломжгүй өвчнийг эмчилдэг болох зорилгоор үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэ хүрээнд энэ оны 3 дугаар сарын 26-ны өдөр ЭМХТ-н захирал Б.Нарантуяа  Канад улсын Лаурел Мэс заслын Сангийн үүсгэн байгуулагч профессор Хью Парсонс, Канад улсын Лаурел Мэс Заслын Сангийн мэргэжилтэн Кристин Туано болон Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Хишигжаргал нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар нүд судлалын чиглэлээр суралцаж буй  резидент эмч нарын хөтөлбөрийг сайжруулах, туршлага солилцох цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн сайжруулах талаар хэлэлцлээ.