Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ШИНЖЭЭЧ СОНГОН ШАЛГАРУУЛНА

2024/04/22

Эрүүл мэндийн сайдын 2023 оны “Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлийн шинжээч сонгон шалгаруулах, ажиллуулах, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам шинэчлэн батлах тухай” А/412 дугаар тушаалын 2 дугаар хэсгийн 2.2, 2.3, 2.4 дэх заалтын дагуу Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлийн орон тооны бус шинжээчийг дараах мэргэшлийн чиглэлээр сонгон шалгаруулалтад урьж байна.

  • Эрүүл мэндийн удирдлага
  • Дотрын анагаах судлал
  • Мэдрэл судлал
  • Мэс засал судлал
  • Уламжлалт анагаах ухаан судлал
  • Гэмтэл согог судлал
  • Сэргээн засах судлал
  • Эх барих, эмэгтэйчүүд судлал
  • Нүд судлал
  • Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэг судлал
  • Яаралтай тусламж судлал
  • Арьс судлал
  • Эмнэлзүйн лаборатори судлал
  • Дүрс оношилгоо судлал
  • Клиник эм зүй судлал
  • Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер
  • Хавдар судлал
  • Нүүр амны эмчилгээ судлал
  • Эрүүл ахуйч, тархвар судлаач

Тавигдах шаардлага:

  1.  Монгол Улсын иргэн байх;
  2.  Насны дээд хязгаар 65 нас;
  3.  Анагаах ухаан, нийгмийн эрүүл мэнд, эмнэлгийн тоног төхөөрөмж болон бусад шаардлагатай чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн;
  4. Мэргэшлийн зэрэг эсхүл эрдмийн цолтой;
  5. Эрүүл мэндийн байгууллагад 10-аас доошгүй жил, үүнээс тасаг, нэгжийн эрхлэгч болон түүнээс дээш удирдах албан тушаал эрхэлсэн ба эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
  6. Эрүүл мэндийн удирдлага, тусламж, үйлчилгээний чанар аюулгүй байдлын чиглэлээр гадаад, дотоодод урт, богино хугацааны сургалтад хамрагдаж байсан,  судалгаа, шинжилгээний ажил хийж байсан туршлагатай байх;
  7. Эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ, дүгнэлт өгөх, багаар ажиллах чадвартай байх;
  8. Бичиг баримт боловсруулах, тайлагнах ур чадвартай байх;
  9. Компьютерийн өргөн хэрэглээний програм болон цахим орчинд ажиллах чадвартай байх;
  10. Эрүүл мэндийн байгууллагад дарга/захирал, төлөөлөн удирдах зөвлөлийн даргын албан тушаал эрхэлдэггүй байх;
  11. Ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй;
  12. Авлига, ашиг сонирхлын зөрчилгүй, гэмт хэрэгт холбогдож байгаагүй;
  13.  Эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрөл, эмнэл зүйн шинжээчээр давхар ажиллаагүй байх;

Бүрдүүлэх материал:

  1. Хувийн өргөдөл;
  2. Төрийн албан хаагчийн анкет;
  3. 3. Иргэний үнэмлэхний хуулбар;
  4.  Дээд боловсролын диплом, мэргэшлийн үнэмлэх, удирдлагын сургалтын гэрчилгээ, судалгаа, шинжилгээний ажил, эрдмийн цол болон мэргэшлийн зэргийн нотлох баримтын хуулбар;
  5. Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ батлагдсан маягтаар илэрхийлсэн мэдэгдэл (Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 5 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар батлагдсан маягт);
  6. 3х4 хэмжээтэй 2 хувь зураг;
  7.  Ёс зүйн салбар хорооны тодорхойлолт;
  8.  Эрүүл мэндийн байгууллагад ажилладаг нэр дэвшигч нь тухайн харъяалах байгууллагын удирдлагаас шинжээчээр ажиллахыг зөвшөөрсөн болон ур чадварыг тодорхойлсон албан бичиг

Шинжээчээр нэр дэвшигч нь тус журмын 2.3; 2.4-т заасан шаардлагыг бүрэн хангасан тохиолдолд ажлын албанаас ярилцлага, ур чадварын үнэлгээг зохион байгуулна.

Материалыг ЭМХТ-ийн төв байрны 105 тоот болон radnaa@hdc.gov.mn цахим хуудсаар ирүүлнэ үү, 

Холбоо барих утас: 99167267, 98132485

Материал авах хугацаа: 2024 оны 05 сарын 01-ны өдөр хүртэл