“ЕРӨНХИЙ МЭРГЭШИЛ СУДЛАЛ” ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН ЧИГЛЭЛД ЭЛСЭХ ЭЛСЭГЧИЙГ УРЬЖ БАЙНА
2023/09/19Үндсэн мэргэшлийн сургалтын 2023-2024 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтад 60 буюу түүнээс дээш оноо авсан боловч тухайн мэргэшлийн чиглэлд элсэж чадаагүй хүний их эмчийг “Ерөнхий мэргэшил судлал” үндсэн мэргэшлийн сургалтад элсэхийг урьж байна. Элсэгчийн хүсэлтийг 2023 оны 09 дүгээр сарын 21-ний Пүрэв гарагийн 12.30 минут хүртэл Эрүүл мэндийн хөгжлийн төвд бичгээр хүлээн авах болно. Хоцорсон хүсэлтийг хүлээн авахгүй болохыг анхаарна уу.
Суралцах мэргэшил: Ерөнхий мэргэшил судлал
Суралцах хугацаа: 1 жил
Зардлын хэлбэр: Хувь
Сургалтын агуулга:
- Эх барих эмэгтэйчүүд судлал
- Хүүхэд судлал
- Дотрын анагаах судлал
- Яаралтай тусламж судлал
Сургалт эрхлэх байгууллага:
- Улсын гуравдугаар төв эмнэлэг
- АШУҮИС-ийн Монгол Япон эмнэлэг
- Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв
- Орхон аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төв
- Дорнод аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төв
- Өвөрхангай аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төв
- Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төв
- Ховд аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төв
Өргөдөлд дараах мэдээллийг тусгана уу. Үүнд:
- Эцэг/ эхийн нэр, өөрийн нэр
- Регистрийн дугаар
- Үндсэн мэргэшлийн сургалтын элсэлтийн шалгалтад орсон мэргэшлийн чиглэл, авсан оноо
- Ерөнхий мэргэшил судлалын чиглэлээр суралцахыг хүссэн тухай өргөдөл
- Аль сургалт эрхлэх байгууллагад хамрагдах тухай хүсэлт
- Гэрийн хаяг
- Хүсэлт гаргасан он, сар, өдөр
- Утасны дугаар
- Гарын үсэг
Шалгалтын сорилд хариулах заавар
Цахим сургалтад бүртгүүлэх
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ… 2021/09/07
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- ИХ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ 2020-2021 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН… 2020/08/27
- Шалгалтын нэгдсэн дүн 2019/10/10