Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.05 сар
16,928
Халдварт бус өвчин 2024.05 сар
1,635,235

“Эмнэл зүйн сургагч багш бэлтгэх”

2023/09/08

Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв болон Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага Жайка-тай хамтран тус байгууллагын дэмжлэгээр 2015-2020 онд  хэрэгжүүлсэн төгсөлтийн дараах сургалтын тогтолцоог боловсронгуй болгох төслөөр 2016 оноос “Эмнэл зүйн сургагч багш” бэлтгэх сургалтыг зохион байгуулж эхэлсэн.

2021-2024 онд хэрэгжүүлж буй "Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл"-ийн хүрээнд "Сувилахуйн болон Эх барихуйн сургагч багш бэлтгэх” сургалтыг зохион байгуулж байна. Сургалтаар  1466 эмч, 326 сувилагч, 48 эх баригчийг эмнэл зүйн сургагч багшаар бэлтгэсний 83 эмч, 46 сувилагч, 10 эх баригч нь чиглүүлэгч багшаар бэлтгэгдсэн.

Монгол улсын Засгийн Газраас гаргасан 2020-2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх хүрээнд аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношлогоо эмчилгээний төвүүдийг төгсөлтийн дараах сургалт явуулах, сургалт эрхлэх байгууллага болгон өргөжүүлэх зорилт тавин энэхүү ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Үүний нэг нь аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийг үндсэн мэргэшлийн сургалт эрхлэх байгууллага болгох зорилгын хүрээнд Эмнэл зүйн сургагч багш бэлтгэх 50 дахь удаагийн сургалтыг төвийн захирлын 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/79  дүгээр тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу Эрүүл мэндийн хөгжлийн төв дээр зохион байгуулж байна.

Энэхүү 50 дахь удаагийн сургалтанд Архангай, Булган, Хөвсгөл аймгийн, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг, Налайх дүүргийн эрүүл мэндийн төв, Цэргийн төв эмнэлгээс нийт 24 их эмч хамрагдаж байна.

Сургалтыг Япон улсад зохион байгуулагддаг “Эмнэл зүйн сургагч багш бэлтгэх” сургалтын агуулгын хүрээнд Улсын гуравдугаар төв эмнэлэг, Сэтгэцийн Эрүүл мэндин үндэсний төв, Монголын түнхний  мултралаас урьдчилан сэргийлэх нийгэмлэг, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд бэлтгэгдсэн үндэсний чиглүүлэгч багш нар удирдан явуулж байна. 

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
1800-0119
Шалгалтын сорилд хариулах заавар
Цахим сургалтад бүртгүүлэх
Бүртгүүлэх заавар