Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.09 сар
27,433
Халдварт бус өвчин 2024.09 сар
2,721,683

ЭМЧ, СУВИЛАГЧДЫГ БНСУ-Д СУРГАЛТАД ХАМРУУЛНА

2023/08/29

Эрүүл мэндийн хөгжлийн төв, БНСУ-ын Гёнги аймгийн Захирагчийн алба, “Гёнги” Олон улсын эмнэлгийн холбоо, “Шихва” эмнэлэг, Вельсийн нэрэмжит эмнэлгийн төлөөллүүд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж баталгаажууллаа. 

Тус төв нь 2022 оноос эхлэн Гёнги аймгийн Захирагчийн албатай хамтран богино хугацааны тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн ба хот, хөдөөгийн 7 эмчийг урологи, ерөнхий мэс засал, мэдрэлийн болон хавдрын мэс засал, чих, хамар хоолойн мэс заслын чиглэлээр  1 сарын хугацаатай сургалтад хамруулан эмч, эмнэлгийн мэргэжилтний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх ажлыг үр дүнтэй, тасралтгүй зохион байгуулж байна.

Цаашид эмч нараас гадна сувилагч, дүрс оношлогооны техникч нарыг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах, робот мэс  засал зэрэг сүүлийн үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх талаар хамтын ажиллагааг өргөжүүлнэ.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
1800-0119
Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар