Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.05 сар
16,928
Халдварт бус өвчин 2024.05 сар
1,635,235

ТӨГСӨЛТИЙН ДАРААХ СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДАД ҮНЭЛГЭЭ ХИЙЖ, АРГА ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨВ

2023/08/18

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Хүний нөөцийн хөгжлийн албанаас эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалт эрхлэх зөвшөөрөл бүхий эрүүл мэндийн байгууллагуудын сургалтын үйл ажиллагаанд явцын хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, арга зүйн зөвлөгөө өглөө.

Явцын хяналт-шинжилгээ, үнэлгээг хийх ажлын хэсгийг Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/337 дугаар тушаалаар баталсан “Мэргэшүүлэх болон тасралтгүй сургалт зохион байгуулах, сургалт эрхлэх байгууллагыг сонгох, зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох журам”-ын хүрээнд тус төвийн албан хаагчид болон сургалт эрхлэх байгууллагын төлөөллийг оролцуулан байгуулсан.

 Уг  ажлын хэсэг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлын 2019 оны А/32 дугаар тушаалаар баталсан шалгуураар сургалтын удирдлага зохион байгуулалт, хөтөлбөр төлөвлөгөөний хэрэгжилт, сургалтын орчин, үнэлгээ, эмнэл зүйн сургагч багшийн нөөц, чадавхи, сургалтын зардлын зарцуулалт, суралцагчдын гэрээ, тэтгэлгийн шалгуур, ирцийн хяналт, өмнөх зөвлөмжийн биелэлт зэрэг агуулгын хүрээндхяналт-шинжилгээ, үнэлгээг хийлээ.

Ажлын хэсэг энэ удаа үндсэн мэргэшлийн сургалт эрхлэх 7, төрөлжсөн мэргэшлийн сувилагч, тусгай мэргэжилтний сургалт эрхлэх 15 байгууллагад явцын хяналт хийж, эмч, эм зүйчийн 10, сувилагч, тусгай мэргэжилтний 40 чиглэлийн сургалтын үйл ажиллагаатай газар дээр танилцаж, арга зүйн зөвлөгөө өгч ажилласан байна.  

Явцын хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланг нэгтгэн Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж,  сургалт эрхлэх зөвшөөрлийг сунгах асуудлыг шийдвэрлүүлэх юм.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
1800-0119
Шалгалтын сорилд хариулах заавар
Цахим сургалтад бүртгүүлэх
Бүртгүүлэх заавар